Санхүү, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ

Манай баг нь мэргэжлийн өндөр ур чадвар бүхий санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн, туршлагатай мэргэжилтэнүүдээс бүрдсэн бөгөөд санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгч харилцагч, түнш байгууллагын бизнесийн хөгжлийг дэмжиж, урт хугацааны найдвартай хамтын ажиллагааг бий болгоход оршино. Бид харилцагчиддаа дараах чиглээр зөвлөгөө, мэдэээллийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна.

Үүнд:

  • Гадаад болон дотоодын зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх;
  • Хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, зөвлөгөө мэдээлэл өгөх;
  • Хөрөнгө оруулалтын төсөлд судалгаа, шинжилгээ хийж өгөх;
  • Хөрөнгө оруулалт хийх, нийлүүлэх болон нэгтгэх тохиромжтой компанийг тодорхойлох, дүн шинжилгээ хийх;
  • Санхүүгийн удирдлага, санхүүгийн тайлан тэнцэл гаргах чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх;
  • Төслийн баримт бичиг боловсруулах зөвлөгөө, мэдээлэл өгөх.

Компанийг өөрчлөн байгуулах

Харилцагчийн бизнесийг өргөжүүлэх, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн стратегийн шийдлүүдийг нэвтрүүлэхэд нь мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгч, хамтран ажиллана.

  • Нэгтгэх
  • Нийлүүлэх
  • Хуваах
  • Тусгаарлах
  • Компанийн хэлбэрийг өөрчлөх

Бид харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад тулгуурласан санхүүгийн иж бүрэн, сэтгэл ханамжтай үйлчилгээг хүргэх зорилгын хүрээнд Хөрөнгө оруулалтын банкны бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна.

Бид харилцагчийн бизнесийн үе шат тус бүрт нийцсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн оновчтой шийдлийг санал болгохоос гадна санхүүгийн иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл өгөх замаар урт хугацааны найдвартай түншлэлийн харьцааг бий болгон хамтран ажиллана.