Тээвэр хөгжлийн банк болон Кредит банк нэгдсэн талаарх мэдээлэл

  • Би Кредит банкны харилцагч. Миний карт болон харилцах данс зэрэгт өөрчлөлт орох уу? Би яаралтай банкан дээрээ очих шаардлагатай юу?
    • Таны карт болон харилцах дансны мэдээллүүд хэвээр хадгалагдана. Кредит банкны харилцагчид 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Тээвэр хөгжлийн банкны салбаруудаар банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэн авна.
    • Таны харилцах дансны гэрээний нөхцөл, эрх, үүрэг нь биелэгдэж дуусах хүртэл хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөнө. Харилцагчийн хүсэлтэд үндэслэн Харилцах дансны гэрээг шинээр байгуулж Тээвэр хөгжлийн банкны хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийн дагуу мөрдөж болно.
  • Миний дансны дугаар өөрчлөгдөх үү?
    • Таны дансны дугаар өөрчлөгдөхгүй хэвээр байгаа тул Та төлбөр тооцоогоо хуучин дансны дугаараа ашиглан хэвийн үргэлжлүүлэх боломжтой.
  • Одоо ашиглаж байгаа Кредит банкны картаа хэвээр ашиглаж болох уу?
    • Та одоо ашиглаж буй картынхаа хүчинтэй хугацааг дуустал ашиглах боломжтой бөгөөд картаа шинэчлэх хүсэлтэй байвал танд ойрхон Тээвэр хөгжлийн банкны салбарт хандан захиалах боломжтой. 
  • Миний карт ATM, ПОС-уудад хэвийн ажиллах уу? 
    • Та картаа ашиглан урьдын адил ATM, ПОС-уудаар хэвийн үйлчлүүлэх боломжтой.
  • Би Кредит банкны карттай, түүнийгээ хаясан/гэмтээсэн юм аа. Дахин захиалж авах бол яах вэ?
    • Банкуудын тайлан, төлбөр тооцоо нэгдэх ажил 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд тус өдрийг хүртэл харилцагчид өөрсдийн банкны салбаруудаар үйлчлүүлж, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Кредит банкны харилцагчид Тээвэр хөгжлийн банкны салбаруудаар банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүлээн авна.
  • Кредит банканд өмнө нь хандан карт захиалаад, авч амжаагүй байсан. Одоо картаа хаанаас авах вэ?
    • Та карт захиалж байсан салбартаа хандан өөрийн хэвлүүлсэн картаа авах боломжтой.
  • Миний зээлийн эдийн засагч өөрчлөгдөх үү?
    • Хариуцсан зээлийн эдийн засагч өөрчлөгдөхгүй бөгөөд зарим зээлийн эдийн засагч салбар шилжин ажиллах магадлалтай тул Та эдийн засагчтайгаа утсаар холбогдон, өөрийн зээлийн төлөлттэй холбоотой болон бусад зээлийн бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм. 
  • Зээлийн хүү хэрхэх вэ? 
    • Таны зээлийн хүү гэрээний хүчинтэй хугацаа дуустал хэвээр хадгалагдах бөгөөд хугацаа дууссаны дараа хугацаагаа сунгуулахад шинээр гэрээ байгуулна.
  • Хадгаламжийн даатгалын үйлчилгээнд өөрчлөлт орсон уу?
    • Хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх болно.
  • Хадгаламжийн хугацаа, хүү хэрхэх вэ? 
    • Хугацаатай хадгаламжийн хувьд: Таны хадгаламжийн хүү гэрээний хүчинтэй хугацаа дуустал гэрээнд тусгагдсаны дагуу мөрдөгдөх бөгөөд хугацаа дууссаны дараа хугацаагаа сунгуулахад Тээвэр хөгжлийн банкаар үргэлжлүүлэн үйлчлүүлж шинээр гэрээ байгуулна.
  • Миний хадгаламжийн дансанд бодогдсон хүү яах вэ?
    • Таны хадгаламжийн дансанд хуримтлагдсан хүү хуримтлагдсан хэвээр байгаа бөгөөд хадгаламжийн дуусах хугацаанд таны дансанд орно. 
  • Хуучин хадгаламжийн дэвтрээ ашиглаж болох уу? Солиулах шаардлагатай юу?
    • Харилцагч та цаашид Тээвэр хөгжлийн банкны хадгаламжийн дэвтрийг ашиглаж, дэвтэртээ бичилт хийлгэн хэвийн ашиглах боломжтой. 
  • Хадгаламжийн дэвтрээ өөрчлөхөд дансны дугаар дагаж өөрчлөгдөх үү? 
    • Таны хуучин дансны дугаар хэвээр байх бөгөөд Та хүсвэл дансны дугаараа шинэчилж болно. 
  • Одоо ашиглаж байгаа Кредит  банкны цахим банкаа ашиглаж болох уу? Тээвэр хөгжлийн банкны цахим банканд бүртгүүлэхийн тулд яах ёстой вэ?
    • Кредит банкны цахим банкийг ашиглах боломжгүй болж байгаа тул Та Тээвэр хөгжлийн банкны цахим банк аппликейшныг татан  ашиглах шаардлагатай. Дэлгэрэнгүй зааварчилгааг 7716-9999, 1800-1808 дугаараас авна уу.
  • Байгууллагын бүртгэлд өөрчлөлт орох уу?
    • Байгууллагын бүртгэлийн хувьд өөрчлөлт ороогүй боловч Та манай банканд иргэнээр бүртгэл хийлгээгүй тохиолдолд салбарт биечлэн хандаж харилцагчаар бүртгүүлэх шаардлагатай.
  • Бусад арилжааны банкнаас Кредит банкны дансанд төгрөгийн гүйлгээ шилжүүлэх тохиолдолд юуг анхаарах вэ?
    • 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Кредит банкны харилцагчид бусад арилжааны банкнуудаас гүйлгээ хүлээн авахад хүлээн авагчийн банк нь  ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК байхыг анхаарна уу.
    • Мөн Кредит банкны харилцагчдын дансны дугаар болон дансны нэрийн мэдээлэлд өөрчлөлт ороогүй болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 7716-9999, 1800-1808 лавлах утаснаас авна уу.

Эрхэм харилцагч Танаа, 

Банкны тухай хууль болон Компанийн тухай хуульд нийцүүлэн Монголбанкнаас 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан зөвшөөрлийн дагуу арилжааны ууган банкууд болох Тээвэр хөгжлийн банк болон Кредит банкууд нэгдэж буйтай холбогдуулан бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой нийтлэг асуулт, хариултуудыг хүргэж байна. 

Харилцагч Та цаашид банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой тодруулах зүйл байвал доорх сувгуудаар холбогдоно уу.

Холбоо барих:

  • 7716-9999, 1800-1808
  • callcenter@transbank.mn, info@creditbank.mn