Хеджед хадгаламж


 

Хеджед хадгаламж

  • Харилцагчийн хүсэлтийн үндсэн дээр, банк хадгаламж эзэмшигчийг ханшийн эрсдэлээс хамгаалах зорилгоор харилцагчийн ам.долларыг худалдан авч, төгрөгөөр нээх хадгаламж юм.
  • Хугацааны эцэст Хадгаламж эзэмшигч нь мөнгөн хадгаламж, түүний хүүг гэрээнд заасан ханшаар ам.долларт буцаан хөрвүүлж авах нөхцөлтэй.
  • Харилцагч банкинд багадаа 1 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц ам.доллар арилжиж хадгаламж нээлгэх боломжтой.
  • Хадгаламжийн хугацаанд харилцагч орлого, зарлага хийх эрхгүй бөгөөд гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд гэрээнд заасны дагуу хүүг бууруулан тооцно.

 Бүтээгдэхүүний нөхцөл:

 

Хеджед хадгаламж Нөхцөл
Валют Төгрөг
Хугацаа, хүү 3 сар /жилийн хүү 6.00%/
6 сар /жилийн хүү 7.00%/
Хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцлахад төлөх хүү 2.00% /жилийн хүү/
Хадгаламжийн данс нээх доод үлдэгдэл 1,000,000,000 төгрөгтэй тэнцэх ам.доллар
Хүү олгох давтамж Хугацааны эцэст
Хадгаламж барьцаалсан зээлийн нөхцөл
  • Хэмжээ: хадгаламжийн 90 хүртэлх хувь
  • Хүү: хадгаламжийн хүү + 6.00%