1. Харилцах данс нээлгэхэд ямар бичиг баримт шаардлагатай вэ?
- Иргэн: Бичиг баримттайгаа банкны өөрт ойр байрлах салбарт хандана. 18 нас хүрсэн, ХУР системд хурууны хээ бүртгэгдсэн тохиолдолд иргэний үнэмлэх шаардахгүй. Банкны “Бүтээгдэхүүн үйлчилгээний хүсэлт”-ийг бөглөөд, дансны доод үлдэгдэл болох 5000 төгрөгийг тушаана. Карт захиалах бол 5,000 төгрөг тушаана.
- Байгууллага: Данс нээлгэх хүсэлт, Гүйцэтгэх захирлын гарын үсгийн баталгааны маягтыг банкнаас авч нотариатаар батлуулах, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар нотариатаар батлуулан компаний дүрэм, эрх бүхий албан тушаалтан цахим үнэмлэхтэйгээ өөрийн биеэр аль нэг салбарт хандана. Дансны доод үлдэгдэл 10,000 төгрөг.
- Одоогоор боломжгүй байгаа. Харилцагч заавал өөрийн биеэр бичиг баримттайгаа банкин дээр ирж дансаа нээлгэх шаардлагатай.
- Интернэт банк болон мессэж мэдээ үйлчилгээнүүдээс сонголтоо хийгээд цаг алдалгүй дансны мэдээллээ хянах боломжтой.
- Боломжтой. Дуудлагын төвийн 7716-9999 дугаар 24 цагаар ажиллаж байгаа тул та хэзээ ч хамаагүй холбогдож дансны дугаараа мэдэх боломжтой.
- Хугацаагаа цуцалж мөнгөө авч болно. Энэ тохиолдолд хугацаатай хадгаламжийн гэрээнд заасан хүү бодогдохгүй, жилийн 4.8%-иар хүү бодогдоно. Та бичиг баримттайгаа салбарт хандана уу.
- Та манай өөрт ойр байрлах салбарт бичиг баримттайгаа хандаад маргаантай гүйлгээний маягт бөглөн хүсэлт гаргаарай.
- Эргэн төлөлтийн мэдээлэл дараа сарын 5-нд мессэжээр ирнэ. Харилцагч тухайн нэхэмжлэхэд дурьдагдсан дүнгээр тухайн сарынхаа 10-ны дотор хамгийн багадаа, төлбөрийн доод дүнгээр төлөх шаардлагатай.
- Боломжгүй. Манай банктай цалингийн зээлийн хамтран гэрээ хийсэн байгууллагын ажилтнууд цалингийн зээл авах боломжтой.
- Манай банкны 7716-9999 дугаарт холбогдон Харилцааны менежерүүдээс авах боломжтой.
- Цахим үнэмлэх, 1 хувь цээж зураг, цалингийн тодохойлолт, хувиараа бизнес эрхэлдэг бол орлого нотлох бичиг баримтууд, нийгмийн даатгалын дэвтэр. /Зээлийн судалгаагаар шийдвэр гарна/
- Дуудлагын төвийн 7716-9999 дугаарт холбогдон гээгдүүлсэн картыг хаалгаж, мэдээллийн ажилтанд карт нөхөн авах захиалга өгөх боломжтой. Шинээр захиалсан картаа банкны салбарт өөрийн биеэр очиж авах болон өөрийн хүссэн хаягт шуудан хүргэлтээр авах боломжтой. Картыг нөхөж авахад харилцагч та карт захиалгын хураамж болох 5000₮ болон өөрийн бичиг баримттайгаа банкны аль нэг салбарт хандана уу. Таны захиалсан карт ажлын 3-5 хоногт бэлэн болно.
- Дуудлагын төвийн 7716-9999 дугаарт холбогдон хаана аль банкны АТМ-д залгиулсан мэдээллээ бүртгүүлээд, ажлын 7-14 хоногийн дотор авах боломжтой.
- Манай банканд MoneyGram болон Swift гадаад шилжүүлгийн үйлчилгээ байдаг.
- Иргэн бол MoneyGram болон Swift ашиглаж шилжүүлэг хийх боломжтой;
- Байгууллага бол Swift гадаад шилжүүлэг ашиглаж гүйлгээ илгээх боломжтой.
- USD, EUR, GBP, JPY, RUB, CNY, KRW нийт 7 валютаар зах зээлд өрсөлдөхүйц ханшаар түргэн шуурхай гүйцэтгэнэ.
- Хийнэ. Энэ үйлчилгээг иргэн болон байгууллагын харилцагч авах боломжтой ба хуримтлал үүсгэх, тодорхой хугацаанд тогтмол дүнгээр шилжүүлэх төлбөрүүд болон бусад төрлийн шилжүүлгийг гэрээнд заасан нөхцөлөөр банк автоматаар шилжүүлэх үйлчилгээ юм.
- Байгаа. 3 төрлийн хэмжээтэй хайрцагнаас сонголтоо хийгээд хадгалуулах боломжтой. Салбарт бичиг баримттайгаа хандана уу.
- Та өөрт ойр байрлах манай салбаруудад бичиг баримттайгаа хандан бүртгүүлэх, салбарын ажилтнаас зөвлөгөө авч гар утсандаа аппликейшнийг суулган ашиглах боломжтой. Өмнө нь өөр банкны МостМони хэрэглэгч бүртгэлтэй бол ТрансБанк дахь дансаа нэмүүлэн ашиглах боломжтой. Жилийн хураамж 2000 төгрөг төлнө.
- ТрансБанкны аль нэг салбарт бичиг баримттайгаа хандан хүсэлт гаргаад нээлгэх боломжтой. Байгууллага бол байгууллагын албан хүсэлт, тамга, эрх бүхий албан тушаалтан өөрийн биеэр данс байршиж байгаа салбарт хандана.
- Апплекэйшнээр орж байгаа тохиолдолд нэвтрэх гээд орохоор нууц үг сэргээх гэсэн хэсэг байгаа. Нэр, и-мэйл хаяг, регистрийн дугаараа оруулан нууц үгээ солих боломжтой.
- Вэбээр орж байгаа тохиолдолд etransbank.mn рүү нэвтэрч ороод нууц үгээ мартсан сонголтыг хийж нэр, и-мэйл хаяг, регистрийн дугаараа оруулан нууц үгээ солих боломжтой.
- Дуудлагын төвийн 7716-9999 дугаарт холбогдон өөрийн мэдээллийг хэлсэнээр шинэ нууц үгээ өөрийн бүртгэлтэй и-мэйл хаягаар авах боломжтой.
- Гэрээт банк буюу ХХБ-ны АТМ –ээс бэлэн зарлага хийхэд 300 төгрөг. Бусад банкны АТМ-ээс 500 төгрөгийн шимтгэлтэй. 100,000 төгрөгөөс дээш бэлэн зарлага хийхэд шимтгэлгүй. /2020.12.31 хүртэл тус шимтгэл 0₮ урамшуулалт аян явагдаж байна./
Нэмэлт асуулт хариултууд
Харилцах данс нээлгэхэд шимтгэлтэй юу?
- Нээхэд дансны доод үлдэгдэл 5,000 төгрөгийг байршуулна, хаахад 1,000 төгрөгийн шимтгэлтэй.
- Иргэн, байгууллага адилхан, дараах валютын данснаас /төгрөг, доллар, евро, юань, иен, вон, рубль/ сонгох боломжтой.
- Боломжтой. Тухайн өдрийн ханшаар хөрвөөд орно.
- Аль нэг салбарт цахим үнэмлэх, хадгаламжийн гэрээгээ авчирч өөрийн биеэр ирнэ. 1,000 төгрөгийн хураамж төлөн шинээр захиалан авна.
- Тийм. Заавал гэр бүлийн гишүүн байх шаардлагатай.
- Боломжгүй. Хэрэв банкны барьцаат хэрэглээний зээлийн шалгуур хангаж байгаа бол авах боломжтой.
- Зээлийн эрхийн дээд хэмжээнд хүртэл авах боломжтой.
- Иргэн: Интернет банканд нэвтэрч ороод данс – данс нэмэх сонголтоор орж өөрийн дансаа нэмж болно.
- Байгууллага: Байгууллагын тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан албан бичигтэйгээ данс байршиж буй салбар нэгжид хандана.
- Дуудлагын төвийн 7716-9999 дугаарт холбогдож шалгуулах боломжтой. Мөн Мессэж мэдээ үйлчилгээгээ цуцлуулах боломжтой.
- Та манай МостМони үйлчилгээгээр орон сууц, КАТВ, интернэт, цахилгаан, харилцаа холбооны төлбөрүүдээ төлөөд бүртгэлтэй и-мэйл хаягаараа НӨАТ-ын баримтаа авах боломжтой. МостМони-той гэрээтэй ОСК, СӨХ-ийн төлбөр төлөх боломжтой. Мэдээллийг МостМони ХХК-н цахим хуудаснаас авч болно.
- Дансны үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд банк шимтгэлээ татаагүй байх магадлалтай. Үлдэгдэл хүрэлцээтэй байгаа тохиолдолд мэдээлэл ирэхгүй байгаа бол 7716-9999 дугаарт хандана уу.
- МостМони үйлчилгээ ашиглан Капитрон банк болон ХХБ-ны АТМ-ээс Тан Токен код ашиглан бэлэн мөнгө авах боломжтой.
- Нэвтрэх нэрээ зөв хийж байгаа бол нууц үгээ сайтар шалгаж хийнэ үү. Нууц үгээ 3 удаа буруу хийж блоклосон бол Дуудлагын төвийн 7716-9999 дугаарт хандан харилцагчийн мэдээллээ үнэн зөв өгсөн тохиолдолд нэвтрэх нэрийг хэлж өгөх боломжтой.
- Боломжтой. Бэлэн/бэлэн бус зарлагын сарын хүү бизнес- 2%, энгийн – 2.2%
- hr@trasbank.mn хаягаар өөрийн CV-гээ илгээх болон https://www.transbank.mn/mn/page/career холбоосоор хандан онлайн анкет бөглөх боломжтой.
- Дуудлагын төвийн 7716-9999 дугаарт холбогдож блокоо гаргуулаад хуучин пин кодоо дахин ашиглах боломжтой.
- Байгаа. Энд дарж, татаж авна уу.
- Иргэн: Нэвтрэх нууц үгээр 3,000,000₮. Нэг удаагийн нууц үгээр 5,000,000₮. Валют хоорондын хөрвүүлгээр 10,000,000₮. Хэрэв лимитээ нэмэгдүүлэх бол банкны салбарт бичиг баримттайгаа хандан хүсэлт гаргах боломжтой.
- Байгууллага: Нэвтрэх нууц үгээр 20,000,000₮. Нэг удаагийн нууц үгээр 100,000,000₮. Валют хоорондын хөрвүүлгээр 100,000,000₮. Хэрэв лимитээ нэмэгдүүлэх бол банкны салбарт бичиг баримттайгаа хандан хүсэлт гаргах боломжтой.
