Хүний нөөц

Та өөрийн олж авсан мэдлэг чадвараа батжуулан, туршлага, амжилт, ололтыг бүтээж банкны салбарт үнэ цэнэтэй чадварлаг банкир болохыг хүсч байвал ТрансБанкны гэр бүлийн гишүүнд нэгдээрэй.

ТрансБанкны гэр бүлийн гишүүн болсноор танд дараах боломжууд нээлттэй байна.

Хамт олон, таатай орчин

  • Том зорилго, түүндээ хүрэх хүсэл тэмүүллээр нэгдсэн, ихийг хийж бүтээх урам зоригоор дүүрэн чадварлаг банкирууд, манлайлагч залуучуудын нэгдэл ТрансБанкчууд бид таныг найрсагаар угтан авах бөгөөд ТАНД бидэнтэй гар нийлэн цаашид хөгжин, дэвших бүрэн боломж байна.
  • Орчин үеийн хэв шинжийг агуулсан тохилог, тав тухтай, ажил хэргээ явуулахад шаардагдах бүхий л боломжоор хангагдсан таатай орчин таныг хүлээж байна.
  • Та өөрийн амьдралын хэв маягтаа тохируулан уян хатан ажлын цагаас сонгон ажиллах боломжтой.

Цалин, урамшуулал, тэтгэмж

  • Бид ажилтныхаа ур чадвар, туршлага, албан тушаалын зэрэглэл, ажлын байрны онцлог зэргээс хамааруулан банк санхүүгийн салбартаа өрсөлдөхүйц цалин хөлсний уян хатан бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд таны ажлын бүтээмж, гүйцэтгэлийг шударгаар үнэлэн урамшууллыг олгодог.
  • Ажлын амжилтаараа бусдыгаа манлайлсан ажилтнуудаа үнэлэн, дотооддоо шилдэг ажилтнаа тодруулж, мөнгөн болон мөнгөн бус шагналаар шагнаж урамшуулахаас гадна төрийн дээд, Монгол банкны, салбар яамдын, Монголын банкны холбооны, Монголын залуучуудын холбооны зүгээс ТрансБанкны ажилтнуудыг төрийн болон харъяа салбарын шагнал, цол, тэмдэгээр шагнан урамшуулдаг.
  • ТрансБанкны зүгээс ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарч дараах төрлийн мөнгөн болон мөнгөн бус тэтгэмж, дэмжлэгийг үзүүлдэг.

Үүнд:

    • Амаржсаны /шинэ хүүхэдтэй болсон ажилтанд/
    • Өвчний /удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсэн тохиолдолд/
    • Ар гэрийн гачигдлын /ойрын төрлийн хамаатан нь нас барсан тохиолдолд/
    • Тэтгэврийн /тэтгэвэрээ тогтоолгож буй ажилтанд/
    • Амь насны /ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ болон бусад үед нас барсан тохиолдолд/
    • Гэрлэх ёслолоо тэмдэглэж буй ажилтны
    • Эхнэр нь амаржсан эрэгтэй ажилтны
    • Сургалтын /Сурч, хөгжил эрмэлзлэлийг дэмжих/

Нийгмийн асуудлыг нь дэмжих

  • ТрансБанк нь жил бүрийн шинэ жил, олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан гэр бүл, хүүхдүүдэд нь зориулан бэлэг гардуулдаг уламжлалтай.
  • Ажлын онцлогоос нь шалтгаалан ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих зорилгоор мэргэжлийн бариа засалчдыг тогтмол ажиллуулан тохилог, зориулалтын өрөөнд бариа заслын үйлчилгээг үзүүлдэг.
  • Ажилтнуудаа аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр вакцинжуулалтад хамруулан, эрүүл мэндийн бүрэн оношлогоо, шинжилгээнд хамруулдаг.
  • Ажилтан бүр санхүүгийн хэрэгцээгээ түргэн шуурхай шийдвэрлэх боломж бүхий бага хүүтэй цалингийн зээл, зээлийн эрхтэй карт авах боломжтой.

Сургалт, хөгжил

  • Шинээр ажилд орж буй ажилтанг чиглүүлэх болон дасан зохицох хөтөлбөрт хамруулан, ажлын байранд нь чиглүүлэгчтэйгээр дадлагажих хугацаанд нь сурган, хөгжүүлдэг.
  • Ажилтнуудаа гадаад, дотоодын мэргэжил дээшлүүлэх танхимын болон онлайн сургалтуудад тогтмол хамруулж, гадаадад болон Монгол Улсад болж буй конференс, форумд оролцох боломжоор бүрэн хангадаг.
  • Карьер төлөвлөлтийн бодлогын дагуу ахлах болон удирдах ажилтнуудынхаа мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэн, хөгжүүлэхэд анхаарч улирал тутамд сургалтад хамруулж, хагас жил тутамд “Удирдах ажилтны манлайллын сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, амжилт, ололтоо хэлэлцэн дүгнэж, стратегиа тодорхойлохоос гадна олны танил, эрхэм хүндтэй илтгэгч нарыг урин уулзуулж онол, практикийн хосолсон мэдлэг олгохыг зорьдог.

Олон нийтийн үйл ажиллагаа

ССУЭМХороо

  • Банкны ажилтнуудын төлөөллөөс бүрдсэн “Спорт, соёл урлаг, эрүүл мэндийн хороо” нь жилийн туршид спорт болон тэмдэглэлт баярын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж, сайн үйлсийн аян, хандивын арга хэмжээнд хамт олноо идэвхитэй уриалан оролцож, хамтын эв нэгдэл, багаар ажиллах чадварыг сайжруулах, байгууллагын соёлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмрийг оруулдаг. Тухайлбал: Сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, явган аялал зэрэг олон төрөлт спортын наадмыг, Шинэ жил, Талархалын өдөрлөг, Хүүхдийн баяр, Эмэгтэйчүүдийн баяр, Цасны баяр зэрэг тэмдэглэлт баярын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулдаг.

Төрсөн өдрийн баяр

  • ТрансБанкны гэр бүлийн гишүүн болсноор та төрсөн өдрөөрөө зөвхөн танд зориулсан гарын бэлгийг хүлээн авахаас гадна цалинтай чөлөө авах боломжтой. “Спорт, соёл урлаг, эрүүл мэндийн хороо”-ны зүгээс төрсөн өдрийн баярт чухал ач холбогдол өгөн сар бүр тусгайлсан арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд арга хэмжээнд ажилтан бүрийн өдөр тутамд, амьдралын хэв маягт хэрэг болохуйц зөвлөгөө өгөх эрхэмийг урин сургалт, лекцийг хийж ажилтнуудтайгаа сонирхолтой яриаг өрнүүлдэг.

 

Ажлын байрны сонгон шалгаруулалт /ажилд орох үе шатууд, процесс/

Ажилтан сонгон шалгаруулахад баримтлах зарчим

  • Шударга, ил тод байх;
  • Хувийн үзэмж, үнэлэмжээр хандахгүй, удирдлага болон хамтран ажиллагсдын нөлөөлөлд автахгүй байх;
  • Ажлын байрыг нээлттэй зарлах ба дотоод, гадаад эх үүсвэрээс өрсөлдөх боломжийг хангах;
  • Өөрийгөө илэрхийлэх, таниулахад бодит боломжийг олгох.

‘’Шинэ төгсөгч-Анхны ажил’’ оюутны дадлага /3, 4-р курсын оюутнууд дадлагажин, ажилд орох боломжийн талаар/

ТрансБанк нь оюутнуудын онолын мэдлэгийг баталгаажуулах, практик мэдлэгийг өргөжүүлэх, банкны бүх төрлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцуулах, ирээдүйн чадварлаг ажилтан болоход нь туслах, дэмжих зорилгоор тухайн оюутны болон сургуулийн албан ёсны хүсэлтийг үндэслэн үйлдвэрлэлийн дадлага хийлгэх боломжийг олгодог. Хүний нөөцийн хэлтсээс дадлагын оюутныг доорх шаардлагын дагуу сонгон шалгаруулна.

ДАДЛАГЫН ОЮУТАНД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Их, дээд сургуулийн 3-аас дээш курсийн оюутан байх;
  • Сурлагын голч дүн 3 буюу түүнээс дээш;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Зөв хандлагатай.

ДАДЛАГА ХИЙХ ОЮУТНЫ БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТУУД:

Харъяа газрын удирдах ажилтан тухайн оюутныг дадлага хийхийг зөвшөөрснөөр дадлагын оюутан дараах баримт бичгийг бүрдүүлэн Хүний нөөцийн хэлтэст хүргүүлнэ. Үүнд:

  • Оюутны суралцдаг их, дээд сургуулиас олгосон албан ёсны хүсэлт, томилолтын бичиг;
  • Оюутны дадлага хийх удирдамж;
  • Трансбанкинд дадлага хийхийг хүссэн оюутны өргөдөл;
  • Трансбанкны анкетыг бүрэн бөглөх;
  • Сурлагын дүнгийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Оршин суугаа газрын тодорхойлолт;
  • 1 хувь цээж зураг.

Дадлагаа сайн хийж, богино хугацаанд өөрийгөө таниулж чадсан оюутан төгсөх үедээ Трансбанкнаас ажлын санал хүлээн авах боломжтой.

Танд амжилт хүсье.

Та ажилд орох хүсэлтээ онлайн анкет бөглөх цэсээр орж ирүүлэхээс гадна hr@transbank.mn хаягаар болон манай банкны төв байранд ирж өгөх боломжтой.

Онлайн анкет бөглөх
# НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР ХААЛТЫН ОГНОО СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЯВЦ #
1Комплаенсийн газрын мэргэжилтэн2020-04-20Анкет хүлээн авч байна
2Тусламжийн инженер2020-04-20Анкет хүлээн авч байна
3Харилцагчийн үйлчилгээний ажилтан2020-04-20Анкет хүлээн авч байна
4Үйл ажиллагааны эрсдэлийн шинжээч2020-04-20Анкет хүлээн авч байна
5Financial analyst2020-04-20Анкет хүлээн авч байна
6Хувийн банкир2020-04-20Анкет хүлээн авч байна
7Санхүүгийн байгууллага, худалдааны санхүүжилтийн ажилтан2020-04-20Анкет хүлээн авч байна
8Дизайнер2020-04-20Анкет хүлээн авч байна
9Дуудлагын төвийн Оператор2020-04-20Анкет хүлээн авч байна

Д.Хонгорзул /Нягтлан бодогч/

"Сурч мэдэж, ажлын ард нь гарч аз жаргалыг мэдрэхийн сайхныг ойлгож байсан би нэг өдөр алдаа гаргаж, алдсан алдаанаасаа айх, юу ч сураагүй мэт хоосон бас дотор харанхуйлсан мэдрэмжийг мэдэрсэн юм. Харин тэр үед захирлын хэлсэн үг цаашид улам их урам зоригтой ажиллах хүчийг өгсөн юм. “Алддаггүй хүн гэж байхгүй. Хүн алдаанаасаа л суралцдаг юм. Алдсан ч хамаагүй шинэ юм сурах хүсэл эрмэлзэлтэй бай, тэр их хүсэл эрмэлзлээ л битгий гээ” гэсэн юм. Түүнээс хойш би ажил дээр ч амьдрал дээр ч алдаа гаргаагүй гэж хэлэхгүй ч алдсан алдаагаа дахин давтахгүй, алдаагаа шинэ мэдлэг болгон тээдэг, тэгэхийг хичээдэг болсон юм."

Б.Боорчи /Харилцааны менежер/

"Миний ажлын хамгийн сайхан зүйл нь хамт олны уур амьсгал, өдрөөс өдөрт амжилт нь ахиж буй банкны үйл ажиллагаа, удирдлагуудын ажилтнууддаа тавьдаг анхаарал халамж, байгууллагын дотоод соёл юм. Би ТрансБанкны гэр бүлийн гишүүн болсондоо үргэлж сэтгэл хангалуун байж, зорьсон зорилгодоо хүрэх урам зоригийг өдөр тутам авч байдаг"

Д.Алтанзул /Дуудлагын төвийн оператор/

"Харилцагч ямар ч үед ямар ч цагт /баяр ёслол, шөнө дунд, эсвэл өглөө үүрээр, гадаадаас/ гээд л яаралтай асууж тодруулах зүйл байгаа болохоор л бидэнд хандсан байгаа тиймээс бид харилцагчийн холбогдсон асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгөх үүрэгтэй. Арын фронтод ажиллаг юм шиг хирнээ ямар ч цагт харилцагчтай хамгийн ойр байдаг нь харилцагчийн үйлчилгээний ажилтнууд операторууд билээ. Мэдээллийн ажилтан бидний ажлыг хүндлэн үргэлж тусалж дэмждэг банкныхаа нийт хамт олонд баярлаж талархаж явдгаа хэлмээр байна, мөн цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье."

Б.Буянхишиг /Маркетингийн менежер/

"Миний ажлын сайхан зүйл нь ажиллаж буй албан байгууллагынхаа оюуны болоод хүний нөөцийн чадвар, олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлээр цогцлоон бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээг зорилтот зах зээл, олон нийтэд зөв зүйтэй хүргэн, алсын хараа, төлөвлөсөн зорилт бодлогод нийцүүлэн, амжилттай хүрч, өсөн дэвшиж буйг харах юм."

Б.Сайнбаяр /Багцын эрсдэлийн шинжээч/

"Би ТрансБанкинд ажиллаад нэг жил хагасын хугацаа өнгөрсөн байна. Банкиндаа ажлын гараагаа эхлүүлсэндээ их баяртай байдаг. Залуу хамт олон, чадварлаг удирдлагууд, ажлын таатай орчин бол манай банкны хөгжлийн тулгуур гэж боддог. Салбарын онцлогоос үүдэн сурч мэдэх зүйл хэзээ ч дундардаггүй бөгөөд суралцах боломжоор ажилтнуудаа байнга хангаж өгдөг юм."

Б.Оюумаа /Харилцааны менежер/

"Анх ажилд ороод удаагүй байхдаа захиралдаа нэг удаа нэлээн даацтай загнуулж билээ. Тэр үед надад хамгийн тод үлдсэн нь, “Хүн амьдралынхаа хамгийн идэвхтэй 20 жилийнхээ ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг юм. Дуртай ажлаа л хий!” гэсэн үг байлаа. Тийм ээ, би дуртай ажлаа хийж байна. Энэ сайхан орчинд өдөр бүр ажилруугаа алхаад орох, хэн нэгэнтэй уулзаад ажил маань энд шүү дээ гээд зааж өгөх, шинэ танилтайгаа ажил дээр уулзах бүр миний сэтгэлд жижигхэн бахархлын оч үргэлж асч байдаг."

Г.Дүүрэнбаяр /Дуудлагын төвийн оператор/

"Захирал ярилцлага дундуур бид ажилчдаа чадвар болоод өсөн дэвших боломжийг нь харан авдаг, үргэлж нэг ажлаа хийгээд байхгүй, байнга өсөн дэвшиж байх ёстой. Учир нь бид хүмүүсийн амьдралаар тоглох ёсгүй гэж хэлсэн юм. Энэ үг надад үнэхээр гайхалтай санагдаж, цаашид ямар чиглэлээр суралцах ёстой вэ гэдгээ ч тухайн үед бодож суусансан. Ингээд л бүр анхнаасаа л ажлын орчин, хүлээн авч уулзаж буй хүмүүсийн хандлага их зөв санагдаж би энэ газар л ахин эхлэх ёстой гэдгээ ойлгосон."

Т.Жамбалдорж /Картын мэргэжилтэн/

"Анх Банкиндаа хөл тавихад асаагаад орилуулж үзмээр тийм гоё спикер олж харсан, тэгээд оффис дээрх миний хамгийн дуртай объект болсон гэх үү дээ. Мөн сар бүр “Хайрцгаас гарч сэтгэсэн” лидер хүмүүсийг урьж “Tea Break” хийдэг уламжлал нь хамгийн сайхан зүйлсийн нэг билээ. Мэдээж нөгөө ганган спикерээ чангаар тоглуулах нь гоё санагддаг."

М.Сүнжидмаа /Дуудлагын төвийн оператор/

"Банкандаа ажлын анкет бөглөхөөр хаалга татан орж ирснээс хойш банкандаа нэгдсэн гэж би хувьдаа боддог. Учир нь ажлын анкет бөглөх, ажлын ярилцлагад орж хэрхэн өөрийн санааг зөв илэрхийлэх, банк санхүүгийн салбар, бие дааж амьдрах гээд маш олон зүйлийг шинээр мэдэж, энэ бүгдээс чадахаараа суралцаж байгаагаас гадна илүү их зүйлийг хийж бүтээхийг хүсэж явдаг юм. ТрансБанк гэдэг нэрээр овоглож түүхийн бүтээлцэж байгаадаа би гэлтгүй бүгд баярлаж бахархаж байгаа гэдэгт итгэлтэй байна."

Б.Шинэцэцэг /Комплаенсийн газрын ажилтан/

"Би банкинд ажилласнаараа харилцааны ёс зүй, хариуцлагатай шийдвэр гаргалт, шударга нямбай байдлыг өөртөө өдөр бүхэн төлөвшүүлэх болсон. Банкны ажилтанд зайлшгүй байх ёстой энэхүү үнэт чанар нь ирээдүйн зорилгод минь мөнгөөр хэмжигдэшгүй том хөрөнгө оруулалт болох юм. Миний дуртай зүйл миний ирээдүйд хөтөч зам маань байгаад би туйлаас талархалтай байдаг. Би өнөөдөр мэргэжлээрээ бахархана, ирээдүйд миний мэргэжил надаар бахархана гэдэгт итгэдэг."

М.Чинзориг /Мэдээллийн аюулгүй байдлын ажилтан/

"Миний ажлын хамгийн сайхан зүйл бол тухтай оффист, нам гүн орчинд мэргэжлээрээ тухлан ажиллах явдал юм. Сурч боловсроход минь сургалт уулзалтаар, эрүүл мэндэд минь үзлэг даатгалаар, сэтгэл санаанд минь урам зоригоор, биеийн хөгжилд минь спорт уралдаанаар үргэлж халамжилж байдаг ТрансБанкиндаа баярлалаа."