Хугацаатай хадгаламж

Байгууллагын хугацаатай хадгаламжийн нөхцөл:

 Байгууллагын энгийн хугацаатай хадгаламжийн хүү
Валютын хүү /жилээр/*
Хугацаа Төгрөг Доллар Евро Юань Иен
1 сар 6.00% 2.20% 1.20% 1.20% 1.20%
3-9 сар 10.00% 4.00% 3.30% 3.30% 3.30%
10-12 сар
10.20% 4.00% 3.30% 3.30% 3.30%
13-18 сар
10.40% 4.50% 3.30% 3.30% 3.30%
19-24  сар хүртэл 10.60% 5.00% - - -
25-36 сар хүртэл - 5.50% - - -
Хугацаат хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцлахад төлөх хүү
4.80% 1.20% 0.60% 0.60% 0.60%
Хадгаламжийн дансны доод үлдэгдэл
10,000 төгрөг 10 ам.доллар 10 евро 100 юань 1,000 иен
Хүү олгох давтамж
  • 1 болон 3-11 сарын хугацаатай хадгаламжид хугацааны төгсгөлд;
  • 12-36 сарын хугацаатай хадгаламжид улирал тус бүр хүүг тус тус олгоно.
Зарлага гаргах нөхцөл
  • 12-36 сарын хугацаатай хадгаламжид 3 сар тутмын эцэст хуанлийн 7 хоногийн хугацаанд 1 удаа зарлага гаргах эрх үүснэ.
Бусад нөхцөл
  • 19-36 сарын хугацаатай хадгаламжийн хувьд 12 сараас дээш хадгалсан хадгаламжийн хүүг жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдөр тухайн үед хүчинтэй мөрдөж буй Банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийн дагуу шинэчлэн тогтооно.

* - нь тухайн бүтээгдэхүүний хүүгийн дээд хязгаарыг илэрхийлнэ. Уг нөхцөлд хугацаанаас өмнө цуцлахад төлөх хүү хамаарахгүй.

Бүрдүүлэх материал:

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлт /энд дарж татаж авна уу/;
  • Данс нээлгэх албан хүсэлт;
  • Гэрчилгээний хуулбар;
  • Байгууллагын дүрэм;
  • Гарын үсгийн баталгааны маягт, банкны загвараар /энд дарж татаж авна уу. нотариатиар баталгаажуулсан байх/.

Бүтээгдэхүүний танилцуулга:

  • Бүтээгдэхүүний онцлог нь харилцагчийн хүсэлтэд үндэслэн хадгалуулсан мөнгөн хөрөнгийг төгрөг, ам.доллар хооронд хөрвүүлж, ханшийн эрсдэлээс хамгаалагдах боломжийг олгож буй явдал юм.
  • Хадгаламжийн хугацаанд харилцагч орлого хийх, зарлага гаргах эрхтэй бөгөөд хүлээлгийн 7 хоногийн хугацаанд зарлага гаргахаас бусад тохиолдолд зарлагын дүнд үндсэн гэрээнд заасны дагуу хүүг бууруулан тооцох ба хүүний зөрүүг хадгаламжийн хугацааны эцэст хуримтлагдсан хүүгийн дүнгээс хасч тооцно.
  • Харилцагч үндсэн гэрээнд заасан төгрөг болон ам.долларын дансны хооронд хөрвүүлгийн гүйлгээ хийх үед хүүг бууруулан тооцохгүй.
  • Харилцагч үндсэн гэрээнд заасан төгрөг болон ам.долларын дансны арилжааны бэлэн бус ханшаар хөрвүүлгийн гүйлгээ хийнэ.
  • 6 сарын хугацаатай хадгаламжийн хүүг хадгаламж байршсан тухайн хугацааны 3 сар тутам тус хадгаламжтай холбосон харилцах, хугацаагүй хадгаламжийн дансанд олгоно.

Бүтээгдэхүүний нөхцөл:

Хугацаа
Валютын хүү /жилээр/
Төгрөг Доллар
6 сар
  9.50% 3.80%
Хугацаат хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцлахад төлөх хүү 
4.80% 1.20%
Хадгаламжийн дансны доод үлдэгдэл
100,000,000 төгрөг ба түүнтэй тэнцэх ам.доллар
Хадгаламжийн данс нээх дээд хязгаар
1,500,000,000 төгрөг ба түүнтэй тэнцэх ам.доллар
Хүү олгох давтамж
  • Хугацаатай хадгаламжид хадгаламж байршсан тухайн хугацааны 3 сар тутам хүүг олгоно. 
Зарлага гаргах нөхцөл
  • 3 сар тутамд хуанлийн 7 хоногийн хугацаанд зарлага гаргах эрх үүснэ. 
Хөрвүүлэг хийх хугацаа
  • Гэрээний хугацаанд  хүссэн үедээ хадгаламжийн бүтэн дүнгээр хийнэ.

Бүрдүүлэх материал:

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлт /энд дарж татаж авна уу/;
  • Данс нээлгэх албан хүсэлт;
  • Гэрчилгээний хуулбар;
  • Байгууллагын дүрэм;
  • Гарын үсгийн баталгааны маягт, банкны загвараар /энд дарж татаж авна уу. нотариатиар баталгаажуулсан байх/

Бүтээгдэхүүний танилцуулга:

Сар бүрийн эцэст хүүг харилцах дансанд шилжүүлэн авах боломжтой.

Бүтээгдэхүүний нөхцөл:

 Хүүгээ зарлагаддаг мөнгөн хадгаламжийн хүү Валютын хүү /жилээр/
Хугацаа Төгрөг Ам.доллар
3-12 сар 9.40% 3.80%
Хугацаат хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцлахад төлөх хүү  4.80% 1.20%
Хадгаламжийн данс нээх доод үлдэгдэл 1,000,000 төгрөг 1,000 ам.доллар
Хүү олгох давтамж Сар бүр

Бүрдүүлэх материал:

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлт /энд дарж татаж авна уу/;
  • Данс нээлгэх албан хүсэлт;
  • Гэрчилгээний хуулбар;
  • Байгууллагын дүрэм;
  • Гарын үсгийн баталгааны маягт, банкны загвараар /энд дарж татаж авна уу. нотариатиар баталгаажуулсан байх/

Алтны хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүн

Тодорхойлолт: 

  • Энэхүү бүтээгдэхүүн нь үйл ажиллагааны үндсэн чиглэл нь Алтны үйлдвэрлэл эрхэлж буй хуулийн этгээд, эсхүл Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл бүхий алт олборлогч иргэнд зориулагдсан бүтээгдэхүүн юм.
  • Тухайн данс нь харилцагчийн алт тушаалтын түүх, бизнесийн орлого тодорхойлох тоон мэдээлэл цуглуулах, харилцагчид ханшийн хүлээлтийн орчинд хамгаалалт, аюулгүй байдлын эрсдэлийг шийдэж өгөх зорилгоор ашиглагдана.
  • Тухайн дансанд зарлагын гүйлгээний болон дансны гүйлгээний шимтгэл тооцохгүй.
  • Үндсэн хүү, торгуулийн хүүг харилцагчийн төгрөгийн дансанд олгоно.
  • Хүүг XAU нэгжээр хуримтлуулна.

Бүтээгдэхүүний нөхцөл:

Дансны валют Унци алт
Хугацаа 1-3 сар
Хүү /жилийн/ 3.00%
Хугацаат хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцлахад төлөх хүү /жилийн/ 1.50%
Хадгаламжийн дансны доод үлдэгдэл 0 унци алт
Хүү олгох давтамж Хугацааны эцэст