Хувьцаа эзэмшигчдийн бүтэц

Банкны хувьцаа эзэмшигчид нь Монгол Улсын иргэн П.Раднаабазар (60.88%), Г.Минжин (8.81%), Б.Батгэрэл (6.89%), Б.Гантуяа (6.45%), Б.Амаржаргал (4.8%), Ө.Ганболд (4.78%), Д.Оюунгэрэл (4.6%), "Инфрастракчер" ХХК (2.79%) нар болно. Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчид нь бизнесийн салбарт 5-20 жил ажилласан мэдлэг чадвар, туршлагаараа Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байгаа бизнес эрхлэгчид бөгөөд тус тусын бизнесийг олон жилийн турш амжилттай удирдаж эх орныхоо эдийн засгийн хөгжлийг хурдасгахад бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор банкны салбарт хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид юм.