Аюулгүй байдлын зөвлөмж

Банк нь мэдээллийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч олон улсын ISO 27001 стандартын дагуу боловсруулсан бодлого журам, шинэ дэвшилтэт технологи, бизнесийн тасралтгүй ажиллагааны мэдээллийн технологийн дэд бүтцийг байгуулан ажилладаг.

Дэлхий нийтэд банкны харилцагчдын хувийн мэдээллийг олж аван, улмаар дансан дахь мөнгийг нь луйвардах тохиолдлууд гарч байгаа талаар хууль хяналтын болон судалгааны байгууллагаас мэдээлж байгаа тул харилцагч та өөрийн мэдээллийн аюулгүй байдалдаа онцгой анхаарч, доорх зөвлөмжтэй танилцан учирч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

  • Банкны албан ёсны интернет банкны сайтад хандсан эсэхээ шалгах, програм болон аппликейшнд нэвтрэх нэр, нууц үг, картын ПИН код, нэг удаагийн нууц дугаар зэрэг хувийн нууцлалтай мэдээллээ бусдад дэлгэхгүй байх;
  • Интернет банкны нууц үгээ улирал тутам сольж байх, үсэг тэмдэгт, тооноос бүрдсэн хамгийн багадаа 6 болон түүнээс дээш оронтой нууц үгийг зохион ашиглаж байх;
  • Банк болон Хууль сахиулах байгууллага нь хэзээ ч таны дансны мэдээлэл эсхүл өөр данс руу мөнгө шилжүүлэх талаар утсаар болон и-мэйлээр асуухгүй болохыг анхаарна уу;
  • Та хувийн и-мэйл хаяг болон цахим банкны үйлчилгээндээ нэвтрэхдээ үнэгүй WI-FI сүлжээ болон нийтийн компьютер бүү ашиглаарай.
  • Шагнал болон сугалаанд хожсон зэрэг их хэмжээний бэлэн мөнгө амласан сэжиг бүхий и-мэйл, мессеж эсхүл бусад ийм төрлийн хариу хүссэн хүсэлтүүдэд хариу өгөхгүй байх;
  • И-мэйлд хавсаргасан цахим холбоос болон файлд нэвтрэхээс өмнө баталгаатай эх сурвалжаас ирсэн эсэхийг, мөн и-мэйл илгээгчийн мэдээлэл хуурамч биш эсэхийг нягтлах;
  • Өөрийн дансны хуулгаа тогтмол хянаж, сэжигтэй гүйлгээ илэрвэл шуурхай 7716-9999 утсаар банктай холбогдож байх
  • Спам буюу хуурамч и-мэйл хүлээж авсан бол нээж үзэхгүй байх. Мөн и-мэйл илгээгчийн найдвартай эсэхийг баталгаажуулах боломжгүй бол ямар нэгэн хариу үйлдэл болон “unsubscribe” хийхгүй байх.


  • gallery
  • gallery
  • gallery
  • gallery
  • gallery
  • gallery
  • gallery
  • gallery
  • gallery
  • gallery
  • gallery
  • gallery