Банкны зохистой засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоо

Банкны зохистой засаглалын бодлого

Тээвэр хөгжлийн банк нь үйл ажиллагааны бүхий л түвшинд банкны зохистой засаглалын үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Банкны засаглалд оролцогчдын эрх ба хууль ёсны сонирхлыг хүндэтгэж үзэж, банкны хөрөнгийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, санхүүгийн тогтвортой байдлыг хангах болон ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зэргээр банкны үйл ажиллагааны үр ашигтай байдлыг хангах нь банкны зохистой засаглалын зорилго юм.

Банкны зохистой засаглалын удирдлагын тогтолцоо нь банкны тунгалаг бөгөөд тулхтай үйл ажиллагааг удирдамж, хяналт, үндсэн чиглэл бүхий шаардлагатай бүтэц зохион байгуулалт, дотоод үйл явцаас бүрдэнэ. Уг зохистой удирдлагын тогтолцоог бид банкны хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчид, гүйцэтгэх шатны удирдлага, ажиллагсад зэрэг бусад сонирхол нэгтэй олон төрлийн этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэснээр банкны үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, шаардлагатай хөрөнгө нөөцийг бүрдүүлэхэд гадаад эх үүсвэрийг төвлөрүүлэх, нөөц боломжийг үр ашигтай, үр дүнтэй ашиглах боломжтой болно.

Сүүлийн жилүүдэд компанийн засаглалыг сайжруулах асуудалд олон улсын хэмжээнд ихээхэн анхаарал хандуулж байна. Ийнхүү анхаарал татах болсон гол шалтгаан нь олон улсын зах зээл дээрх мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчид буюу институтциональ хөрөнгө оруулагчид компанийн сайн засаглалыг илүү ихээр шаардах болсонтой холбоотой. Тиймээс бид өсөлтийн стратегийг хэрэгжүүлэх замаар нээлттэй, тунгалаг, ил тод бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна.

Бид хэрэгжүүлэн ажиллах болно. Банкны Гүйцэтгэх удирдлага ба Хувьцаа эзэмшигчдийн хооронд эсхүл Гүйцэтгэх удирдлагын хооронд бий болсон ашиг сонирхлын зөрчил нь банкны эрх ашигт нөлөөлж байвал уг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, эсхүл сонирхлын зөрчил бий болсон тохиолдолд зохицуулах чадвартай байх нь банкны хэвийн үйл ажиллагааг хангах, тавьсан зорилгодоо хүрэх боломжийг бүрдүүлэн өгнө.

Иймээс ТУЗ нь Гүйцэтгэх удирдлагадаа хяналт тавих, хариуцлага тооцож чаддаг байх, Гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-өөс баталсан стратегийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, эргэж тайлагнадаг боломж бололцоог олгох зорилгоор ТУЗ-ийн гишүүдтэй хамааралгүй хүмүүсээр Гүйцэтгэх удирдлагын багийг бүрдүүлэх нь цаашид ашиг сонирхлын зөрчил гарахаас сэргийлэх хамгийн боломжит хувилбар гэж үзэж байгаа ба ийм байдлаар анхнаасаа зохицуулалт хийн ажиллаж байна.

Банкны ил тод байдал

Тээвэр хөгжлийн банкны нээлттэй байх зарчимтай холбогдолтой бүтэц зохион байгуулалт:

ТУЗ - ийн гишүүнчлэл Аудитын хороо Эрсдлийн удирдлагын хороо Урамшууллын хороо Хүний нөөцийн хороо
ТУЗ-ийн дарга    
Гишүүн - Хөндлөнгийн  
Гишүүн - Хөндлөнгийн  
Гишүүн - Гүйцэтгэх захирал      
ТУЗ-ийн хараат бус гишүүн  
Нийт гишүүдийн тоо 3 3 3 3

ТУЗ, Гүйцэтгэх удирдлага, тэдгээрийн дэргэдэх хороодын үйл ажиллагаа.

ТУЗ-ийн бүрэлдэхүүн дэх өөрчлөлт нь банк нь өмнө батлагдсан бүтцээр ТУЗ нь дэргэдээ 4 хороотой байсныг хэвээр нь байлгахаар оруулж байгаа болно. Хороо болгоны хэлэлцэх асуудал, хуралдах давтамжийг нь одоогийн шинэ бүтцийн дагуу доор байдлаар өөрчлөн найруулсан болно.

ТУЗ-ийн түвшинд байгаа дээрх хороодууд нь банкны үйл ажиллагааг тал бүрээс хянах, удирдах, зөв оновчтой заавар зөвлөгөөг Гүйцэтгэх удирдлагад өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана. ТУЗ-ийн дэргэдэх хороодууд нь хэдэн гишүүд болон ямар гишүүнчлэлтэй байх талаарх шийдвэрийг доорх хүснэгтээр харуулав.

 

Эрсдэлийн удирдлагын тогтолцоо

Эрсдэлийн удирдлагын зорилго

Тээвэр хөгжлийн банкны эрсдэлийн удирдлага нь банкны стратеги, зорилго, бизнес зорилтуудыг биелүүлэх болон оролцогч талуудын эрх ашгийг хамгаалахад нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлийг таньж мэдэх, үнэлэх, зохистой хэмжээнд бууруулах, тогтмол хянах замаар банкны үнэ цэнийг хадгалж авч үлдэх, цаашид улам өсгөхөд оршино. Банк зорилго болон зорилтууддаа хүрэхийн төлөө эрсдэл ба өгөөжийг тооцсоны үндсэн дээр нөөц бололцоо болон боломжоо үр дүнтэй ашиглах шийдвэрүүдийг гаргах нь чухал байдаг.

Эрсдэлийн удирдлагын бодлого, журам, арга аргачлал

Банк нь ТУЗ-өөс баталсан Эрсдэлийн удирдлагын бодлогын дагуу зээлийн эрсдэл, зах зээлийн эрсдэл, хөрвөх чадварын эрсдэл, үйл ажиллагаа, мэдээллийн технологийн эрсдэл, комплаенсийн эрсдэлийг удирддаг бөгөөд эдгээр эрсдэлийн төрөл тус бүрд эрсдэлийн удирдлагын процесс, үүрэг хариуцлага, хяналтын тогтолцооны талаар дэлгэрэнгүй тусгасан журам, заавар, аргачлалыг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Эрсдэлийн аппетитийн тогтолцоо

Банк нь өөрийн эрсдэл даах чадварын хүрээнд эрсдэлийн төрөл бүрд Хүлээн зөвшөөрөх эрсдэл буюу эрсдэлийн аппетитийг тогтоож, аппетитийг мөрдөж ажиллахтай холбогдуулан Эрсдэлийн аппетитийн бодлого, мэдэгдэл, журмыг ТУЗ-өөр батлуулж, эрсдэлийн аппетитийн тогтолцоог бүрдүүлэн үйл ажиллагаандаа тогтмол мөрдлөгө болгон ажиллаж байна. Банкны удирдлагууд өөрийн хариуцсан чиг үүргийн хүрээнд эрсдэлийн аппетитийн хэрэгжилтийг тогтмол хянаж шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авч ажилладаг. Эрсдэлийн аппетитийн тоон хэмжигдэхүүний гүйцэтгэл болон бусад онцлох мэдээлэл, дүгнэлт санал, зөвлөмжийг агуулсан эрсдэлийн нэгдсэн тайлан холбогдох хороонуудын ээлжит хурлаар тогтмол танилцуулагддаг.

Эрсдэлийн засаглал ба соёл

Эрсдэлийн аппетитийн хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд банкны ажилтан бүр эрсдэлээ ухамсарласан зөв хандлага, зан байдал, үйлдэл бүхий соёлыг төлөвшүүлж түгээх, эрсдэлийг банкны бүх түвшинд үр дүнтэй ба үр ашигтайгаар удирдах засаглалын зарчмуудыг мөрдөх нь нэн чухал ач холбогдолтой юм. Бид үр дүнтэй эрсдэлийн удирдлагыг дэмжсэн засаглалыг Хамгаалалтын Гурван Бүсийн зарчимаар үүсгэж банкны удирдлага болон зохион байгуулалтын бүтцийн дагуу газар, нэгжүүдийн тус тусын үүрэг оролцоог тодорхойлох байдлаар эрсдэлийг удирдаж байна.

Дээрх зарчмуудын дагуу банкны эрсдэлийн удирдлагын үр дүнтэй байдалд шат шатны эрсдэлийн удирдлагын хороонууд тогтмол хяналт тавьж ажилладаг.

ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хороо

Уг хороо нь ТУЗ-ийг төлөөлж банкны эрсдэлийн удирдлагыг төрөл тус бүрээр удирдаж хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн зохистой засаглалыг хангахын тулд банкны Гүйцэтгэх удирдлагын дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хорооны үйл ажиллагаа, шийдвэртэй тогтмол танилцаж хяналт тавьдаг. Банкны эрсдэлийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт болон эрсдэлийн ерөнхий түвшингийн талаар үнэлж дүгнэж холбогдох санал, зөвлөмж, шийдвэрийг гаргах, банкинд учирсан болон учирч болзошгүй эрсдэлүүд, тэдгээрийн үнэлгээ, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хянаж банкны Төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнан ажилладаг.

Гүйцэтгэх удирдлагын дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хороо

Гүйцэтгэх удирдлагын дэргэдэх уг хорооны хурлаар банкны бизнес зорилтуудад нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлийн ерөнхий түвшин болон ТУЗ-өөс баталсан эрсдэлийн аппетитийн хэрэгжилтэд хяналт тавих, банкинд учирсан болон учирч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах, дотоод хяналтын үр нөлөөтэй байдал болон хяналтыг сайжруулах ажлын гүйцэтгэлийг тогтмол хянах үүргийг гүйцэтгэдэг. Мөн хорооны гишүүд нь эрсдэлийн удирдлагын тогтолцоог тогтмол сайжруулах санал, санаачилгын талаар хэлэлцэж санал, зөвлөмж өгч ажилладаг. Эрсдэлийн удирдлагын хорооны хурлын ажлын гүйцэтгэлийг ТУЗ-ийн Эрсдэлийн удирдлагын хороонд тайлагнадаг.

Байгаль орчин, нийгмийн бодлого үзэх бол энд дарна уу.