Баталгаа ашигласнаар танд үүсэх давуу талууд:
- Банкны баталгаа нь илүү уян хатан, бизнесийн өргөн хүрээг хамарч, болзошгүй эрсдэлээс гүйцэтгэгч талыг хамгаалдаг;
- Баталгаа гаргуулагч нь гэрээнд заасан нөхцөлийг дагаж мөрдөөгүй тохиолдолд гүйцэтгэгч талд нөхөн төлбөр олгох баталгаа болж өгдөг;
- Бизнесээ олон улсын түвшинд өргөжүүлэх хүрээнд хоёр талыг дэмжиж, түншүүдийн хоорондох итгэлцлийг бэхжүүлнэ;
- Баталгаа нь буцаан үл дуудах нөхцөлтэй байдаг тул аль нэг талын зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох боломжгүй учир бүх талуудыг дэмжин ажилладаг;
- Захиалагч нь урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж, удирдах боломжтой;
- Банкны олон улсын стандарт журмаар зохицуулагддаг учраас хууль зүйн эрсдэл байхгүй.