Банкны санхүү бүртгэлийн тогтолцоо, хяналт

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮ БҮРТГЭЛИЙН ТОГТОЛЦОО

Банкны санхүүгийн бүртгэл, хяналт дараах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг:

  1. Банкны санхүүгийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, холбогдох хууль тогтоомж, СТОУС-д нийцүүлсэн нягтлан бодох бүртгэлийн бодлогыг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах;
  2. Банкны санхүүгийн тайланг СТОУС-д нийцүүлэн үнэн зөв бэлтгэж, санхүүгийн тайланг хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулж, санхүүгийн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэн хэрэглэгчдийг тоон мэдээллээр хангаж ажиллах;
  3. Банкны нэгдсэн төсвийн удирдлагыг үр ашигтайгаар зохион байгуулах, удирдлагын мэдээллийн системийн тасралтгүй байдлыг хангаж, зөв зоxистой, түргэн шуурxай xэрэгжүүлэх замаар удирдлагыг мэдээллээр хангаж, оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх.

Тээвэр хөгжлийн банк нь санхүүгийн бүртгэл, хяналтын үйл ажиллагаанд МУ-ын холбогдох хууль, дүрэм, журам, заавруудыг мөрдөн ажилладаг ба банкны дотоод нягтлан бодох бүртгэлийн багц баримт бичгийг Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-д нийцүүлэн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлж байна.

Санхүү удирдлагын газар: Санхүү удирдлагын газар нь Банкны нягтлан бодох бүртгэлийн бодлогыг холбогдох стандарт, хууль, журамд нийцүүлэн тодорхойлж, түүний хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй. Түүнчлэн нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлагналын үнэн зөв байдлыг хангах зорилгоор Банкны үндсэн системийн үйл ажиллагаа болон Банкны төв, салбар нэгжийн бүртгэл хөтлөлтөд зайны болон газар дээрх хяналтыг хэрэгжүүлэх, санхүүгийн дотоод хяналтын системийн тасралтгүй, үнэн зөв, найдвартай, үр ашигтай байдлыг хангах, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэн ажилладаг.