Цахим банк

Интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс орон зай цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжийг интернэт банк (www.etransbank.mn) танд олгоно.

Интернэт банк үйлчилгээний давуу тал:

  • Цаг хугацаа, зардал хэмнэх;
  • Өндөр нууцлал бүхий хамгаалалт;
  • Интернэтэд холбогдсон дэлхийн өнцөг булан бүрээс банкны үйлчилгээг авах;
  • Интернэтийн сүлжээ бүхий сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай гар утаснаас хандах;
  • Давхар хяналттай хэрэглэгчийн эрх нэмж үүсгэн ашиглах (хэрэв байгууллага бол нягтлан бодогч гүйлгээг шивж оруулсны дараа, захирал гүйлгээг хянаж, батлах боломжтой)
  • Цалингийн болон бусад багц гүйлгээ хийх;
  • Гүйлгээний загвар үүсгэх, хадгалах;
  • Гүйлгээ амжилттай хийсэн даруй таны цахим шуудангийн хаяг болон гар утсанд гүйлгээний мэдээлэл ирнэ.
  • Нууцлал: Харилцагчийн мөнгөн хөрөнгө, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс бид интернэт банкны үйлчилгээнд нууцлалын олон төрлийн хамгаалалтын хэрэгслийг ашигладаг. Үүнд:
    • Нэвтрэх нууц үг
    • Нэг удаагийн нууц үг /OTP/

Нэг удаагийн нууц үг гэдэг нь нэг удаа ашиглагдаж, дахин ашиглах боломжгүй нууц үг юм. Манай банк нь  нууцлалын OTP апплейкшнийг интернет банкны үйлчилгээнд ашиглаж байна.

Хүү шимтгэл:

Үйлчилгээ Иргэд Байгууллага
Төгрөг Валют Төгрөг Валют
Жилийн хураамж Хураамжгүй Хураамжгүй
Гүйлгээний шимтгэл Банк дотор 100 төгрөг 200 төгрөгтэй тэнцэх валют 100 төгрөг 200 төгрөгтэй тэнцэх валют
Банк хооронд 300 төгрөг 1,500 төгрөгтэй тэнцэх валют 300 төгрөг 1,500 төгрөгтэй тэнцэх валют

Үйлчилгээнд бүртгүүлэх, бүрдүүлэх материал:

Хувь хүн:

  • Иргэний үнэмлэх болон гадаад паспорт;
  • Гэрээ байгуулах;
  • Анкет бөглөх

Албан байгууллага:

  • Анкет бөглөх
  • Гарын үсэг зурах эрх бүхий этгээдүүдийг иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт эх хувиараа, хуулбар байх тохиолдолд нотариатаар баталгаажуулсан байх;
  • Гэрээ байгуулах.
  • Албан хүсэлт

Харилцагч таны ухаалаг гар утсанд зориулан Мобайл банк аппликейшн үйлчилгээний сувгийг танилцуулж байна.

Мобайл банк аппликейшнийг ашигласнаар Та:

  • Бүх төрлийн дансны үлдэгдэл шалгах, хуулга харах;
  • Өөрийн данс хооронд, банк доторх (данс, карт), банк хоорондын гүйгээ хийх;
  • Салбарын ажиллах цагийн хуваарь, байршил харах (газрын зургаар, жагсаалтаар);
  • Валютын ханш харах;
  • Хадгаламжийн болон зээлийн тооцоолуур ашиглах;

Мобайл банк аппликейшнийг ашиглахын тулд таны утас дараах шаардлагыг хангасан байна.

  • Android болон iOS үйлдлийн системтэй төрлийн утас байх.
  • Интернэтэд холбогдсон байх шаардлагатай /3G, 4G интернэт тохиргоог хийсэн байх эсвэл WiFi сүлжээнд холбогдсон байх/

Хүү шимтгэл

Үйлчилгээ Иргэд Байгууллага
Төгрөг Валют Төгрөг Валют
Жилийн хураамж Хураамжгүй Хураамжгүй
Гүйлгээний шимтгэл Банк дотор 100 төгрөг 200 төгрөгтэй тэнцэх валют 100 төгрөг 200 төгрөгтэй тэнцэх валют
Банк хооронд 300 төгрөг 1,500 төгрөгтэй тэнцэх валют 300 төгрөг 1,500 төгрөгтэй тэнцэх валют

Ашиглах заавар:

  • Мобайл банк аппликейшнийг үйлчилгээ авахдаа Тээвэр хөгжлийн банкны Интернэт банк үйлчилгээний хэрэглэгчийн нэр, нэвтрэх нууц үгийг ашиглана.

Харилцагчийн дансаар хийгдэх бүх төрлийн гүйлгээний мэдээллийг тухай бүр харилцагчийн гар утсанд мессежээр илгээх үйлчилгээ. Мэдээлэх гүйлгээний мөнгөн дүнгийн доод хэмжээг харилцагч сонгоно.

Үйлчилгээний давуу талууд

  • 24 цагийн турш үйлчилгээг авах боломжтой;
  • Харилцагч та өөрийн дансанд орсон цалин болон бусад орлогын мэдээллийг шуурхай авч цаг хугацаа, зардал хэмнэнэ;
  • Картаараа төлбөр тооцоо хийхэд давхар гүйлгээ хийгдэх эрсдэлээс сэргийлнэ;
  • Төлбөрийн картаа алдсанаас гарах аливаа эрсдэлээс хамгаална.

Мэдээний төрөл:

  • Орлогын гүйлгээг мэдээлэх
  • Зарлагын гүйлгээг мэдээлэх

Тус үйлчилгээнд хамрагдах үүрэн телефоны операторууд:

  • Мобиком
  • Юнител
  • Скайтел
  • Жи-Мобайл

Шимтгэл хураамж:

  •  Мессеж мэдээ үйлчилгээнд бүртгүүлэхэд: Үнэгүй
  •  Банкнаас илгээгдэх мессежний төлбөр: 50 төгрөг

Мессеж мэдээ үйлчилгээг идэвхгүй болон идэвхтэй болгох:

  • Харилцагч түр хугацаагаар үйлчилгээг ашиглахгүй гэдгээ өөрийн биеэр банкны нэгж дээр ирэх.
  • Дуудлагын төвийн 7716-9999 дугаарт холбогдон хүсэлт гаргах. /зөвхөн идэвхгүй болгох/

Анхааруулга :

  • Дансныхаа нууцлалыг хангахын тулд та гар утсаа зөвхөн өөрөө хэрэглэнэ үү. (Хэрэв таны гар утас илгээсэн мессэжээ хадгалдаг тохиргоотой бол тусгай дугаарт мессэж илгээхдээ төлөөлөх дугаараа алдахгүй үүднээс тухай бүрт нь устгахыг зөвлөж байна)
  • Та өөрийн хэдэн ч дансыг Мессеж мэдээ үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой.
  • Харилцагч гар утсаа гээсэн эсвэл утасны дугаараа сольсон бол тус банкны салбарт яаралтай мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ингэж мэдэгдээгүйгээс үүдэн гарах аливаа эрсдэл болон гомдлыг банк хариуцахгүй болохыг анхаарна уу!

Бүрдүүлэх материал :

  • Мессеж мэдээ үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлтийн маягт бөглөх;
  • Иргэний цахим үнэмлэх болон гадаад паспорт.

Мост Мони үйлчилгээний нөхцөл:

Үйлчилгээ

Шимтгэл хураамж

Жилийн хураамж

2,000 төгрөг

Гүйлгээ /орлого, бусад банк руу шилжүүлэг/

100 төгрөг + Банк хоорондын гүйлгээ 300 төгрөг

Бэлэн зарлага гаргах /Тээвэр хөгжлийн банкнаас/

200 төгрөг

Бэлэн зарлага гаргах /*Гишүүн банкнаас/

300 төгрөг

Худалдан авалтын гүйлгээ

Шимтгэлгүй

Нэгж цэнэглэх, билл төлөх

100 төгрөг

Элдэв болон QR төлбөр

100 төгрөг + Банк хоорондын гүйлгээ 300 төгрөг

Үлдэгдэл, сүүлийн гүйлгээ шалгах

0 төгрөг

Нууц үг, Пин код үүсгэх

0 төгрөг

Өдрийн лимит нэмэх

0 төгрөг

 *- Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Улаанбаатар хотын банк