Эргэлтийн хөрөнгийн зээл

Үйл ажиллагааны орлого, ашиг аа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа сайжруулах, төрлөө нэмэгдүүлэх, шаардлагатай санхүүгийн хэрэгцээгээ бүрэн хангах бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, харилцагчиддаа эргэлтийн хөрөнгийн зээлийг уян хатан, таатай нөхцөлөөр авахыг санал болгож байна.

Давуу тал:

  • Уян хатан, таатай нөхцөлтэй.

Бүтээгдэхүүний нөхцөл:

Нөхцөл Төгрөг Ам.доллар Евро Юань Иен
Дээд хэмжээ Зээлийн дээд хэмжээг бизнесийн цар хүрээ, хөрөнгө, санхүүгийн чадвараас хамааруулан тогтооно. Банкнаас санхүүжүүлэх хэмжээ нийт эргэлтийн хөрөнгийн 80%-иас хэтрэхгүй
Хүү /сарын/ 1.8%-1.2% 1.5%-1.0% 1.5%-1.0% 1.5%-1.0% 1.0%-0.6%
Хүү /жилийн/ 21.6%-14.4% 18.0%-12.0% 18.0%-12.0% 18.0%-12.0% 12.0%-7.2%
Зээлийн хугацаа 36 хүртэл сар
Шимтгэл Олгосон зээлийн дүнгийн 1% буюу дээд хэмжээ нь 1,500,000 төгрөгөөс хэтрэхгүй Олгосон зээлийн дүнгийн 0.5% буюу дээд хэмжээ нь 1,500 ам.доллар болон түүнтэй тэнцэх евро, юань, иенээс хэтрэхгүй
Нэмэгдүүлсэн хүү Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20%-тай тэнцүү
Анхны нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэл 0%
Үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа 12 хүртэл сар
Өргөдлийн хураамж 10,000 төгрөг

Тавигдах шаардлага:

  • Сүүлийн 12 сар тасралтгүй бизнес явуулсан туршлагатай;
  • Зээлийн сайн түүхтэй зээл төлөх чадвар сайтай байх;
  • Барьцаат хөрөнгө (үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө)-ийн шаардлага хангасан байх;
  • Банкнаас тавьсан бусад шаардлага хангасан байх.

БАНКНЫ ТАНИЛЦУУЛГА