Комплаенс

Комплаенсийн үйл ажиллагаа нь банкны үйл ажиллагааг Монгол улсын хууль тогтоомж, зохицуулагч байгууллагаас баталсан дүрэм болон шаардлагад нийцэж байгаа эсэх мөн дотооддоо баталсан дүрэм журам нь олон улсын стандартад нийцэж буй эсэхэд хяналт тавих, тэдгээрийн хэрэгжилтийг хангаж ажиллах үйл ажиллагаа юм. Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа нь комплаенсийн салшгүй ойлголт бөгөөд соёлын нэг хэсэг нь юм.

Тээвэр хөгжлийн банкны комплаенсийн нэгж нь банкны үйл ажиллагаанд үйлчилж буй хууль, зохицуулалт, дүрэм, холбогдох эрх бүхий байгууллагаас тавьж буй хэм хэмжээ болон дотоод ёс зүйн дүрмийг биелүүлж улмаар хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас хориг тавих, их хэмжээний санхүүгийн хохирол үүсэх эсвэл нэр хүнд унах эрсдэлийг багасгаж ажилладаг.

Тээвэр хөгжлийн банк нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого, журмыг Олон Улсын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх түр хороо /FATF/-ны зөвлөмж, Базелийн хорооны Банкны комплаенс болон комплаенсийн чиг үүргийн тухай зөвлөмж, Монгол Улсын “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай”, “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх” зэрэг бусад хуулийн зөвлөмжийн хүрээнд боловсруулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Түүнчлэн АНУ-ын Засгийн Газраас гаргасан тус улсын харьяалалтай иргэн, хуулийн этгээдийн гадаадын банк, санхүүгийн байгууллагад байршиж буй дансыг мэдээлэх тухай хууль FATCA /Foreign Account Tax Compliance Act/-ийг дагаж мөрдөхөөр олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын нэгэн адил нэгдэж, олон улсын бүртгэлийн дугаар /GIIN: NNXPYD.99999.SL.496/ авсан болно.

Тээвэр хөгжлийн банкны АНУ-ын татвар хураагч ба мэдүүлэгчийн эцсийн өмчлөгчийн эрхийг баталсан гэрчилгээний маягт