Инкассын үйлчилгээг ашигласнаар танд гарах давуу талууд:
- Инкассын үйлчилгээ нь гадаад худалдаа эрхэлж буй харилцагчдад зориулсан харьцангуй хялбар, өртөг багатай, хурдан шуурхай хувилбар юм;
- Худалдааны түүх бүхий худалдааны талуудын цаашдын итгэлцэл болон тогтвортой харилцаанд хөшүүрэг болж өгдөг;
- Импортлогч нь векселийн тусламжтайгаар экспортлогчтой тохиролцсоны үндсэн дээр төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой;
- Экпортлогчийн хувьд бараа, бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбоотой бичиг баримтыг импортлогч төлбөрөө төлсөн тохиолдолд олгосноор төлбөрөө түргэн шуурхай хүлээн авах боломжтой;
- Барааны бичиг баримт нь импортлогчийн төлбөрийн үүргээ биелүүлэх хөшүүрэг болдог тул нээлттэй дансны үйлчилгээтэй харьцуулахад давуу талтай юм;
- Хоёр талд үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулахын тулд, талууд уян хатан, холимог төлбөрийн нөхцөл дээр тохиролцох боломжтой;
- Банкны олон улсын стандарт, дүрмээр зохицуулагддаг учраас хууль зүйн эрсдэл байхгүй.