Төлөөлөн удирдах зөвлөл

team-member

П.Даваа

TУЗ-ийн дарга

team-member

Р.Базармаа

ТУЗ-ийн гишүүн

team-member

Б.Энэрэлт

ТУЗ-ийн гишүүн

team-member

З.Мөнхзаяа

ТУЗ-ийн гишүүн

team-member

Б.Оюунцацрал

ТУЗ-ийн хараат бус гишүүн

team-member

Ө.Мөнхцэрэн

Дотоод аудитын газрын захирал

team-member

С.Сайнжаргал

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга

БАНКНЫ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ИЛ ТОД БАЙДАЛ

1. ТУЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах зарчим, гишүүдийн хараат бус байдлыг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүд, их хэмжээний болон ашиг сонирхлын зөрчилтэй хэлцлийг хэрхэн хянаж, зөвшөөрөл олгодог талаар:

  • Тээвэр хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) нь хараат бус гишүүнийг оролцуулан нийт 5 гишүүний бүрэлдэхүүнтэй. ТУЗ-ийн даргаар хатагтай П.Даваа, гишүүдээр хатагтай Б.Базармаа, З.Мөнхзаяа, Б.Энэрэлт, хараат бус гишүүнээр хатагтай Б.Оюунцацрал нар тус тус томилогдон ажиллаж байна. Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ийн бүрэлдэхүүнд Монгол улсын банк, санхүүгийн салбарт олон жилийн турш ажиллаж арвин туршлага хуримтлуулсан мэргэшисэн мэргэжилтнүүд ажиллаж байна. ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар жил бүр сонгодог. ТУЗ-ийн гишүүдийн хараат бус байдлыг банкны ТУЗ-ийн үйл ажиллагааны журам болон гишүүдтэй байгуулсан контрактаар зохицуулдаг бөгөөд ТУЗ нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг дээдлэн, Монголбанкнаас баталсан дүрэм, журам, зааврыг мөрдлөг болгож, банкны Хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан Тээвэр хөгжлийн банкны дүрэм, ТУЗ-ийн хурлаар баталсан ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.   

  • Банкнаас их хэмжээний хэлцэл хийх тохиолдолд Монгол улсын холбогдох хууль тогтоомж болон Тээвэр хөгжлийн банкны дүрмийн Долдугаар бүлэгт заасны дагуу тодорхойлж, баталдаг бол ашиг сонирхлын зөрчилтэй хэлцлийн хувьд мөн Компанийн тухай хууль, Банкны тухай хуульд заасан шаардлага, журам, ТУЗ-ийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын тогтоолоор баталсан Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх дүрмийг баримтлан ажиллаж байна.

2. ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, эрх үүрэг, тайлагналын тогтолцооны талаар:

  • Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороод

    •  Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу ТУЗ нь Аудитын хороо, Эрсдэлийн удирдлагын хороо, Хүний нөөцийн хороо гэсэн 3 байнгын хороод байгуулан ажиллаж байна. Хороод нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан хороод тус бүрийн үйл ажиллагааны журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ТУЗ-д дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүрэлдэхүүнийг доорх хүснэгтээр харуулав.

ТУЗ-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛ АУДИТЫН ХОРОО ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ХОРОО ХҮНИЙ НӨӨЦИЙН ХОРОО

ТУЗ-ийн дарга 

.

.

.

ТУЗ-ийн гишүүн 

.

.

.

ТУЗ-ийн хараат бус гишүүн ­­

.

.

                             

Нийт гишүүдийн тоо

4

4

3

 

1. Аудитын хороо

Тус хороо нь үндсэн 4-н гишүүнээс бүрдэх ба хараат бус 1 гишүүнтэйгээр улирал бүр, жилд 4-өөс дээш удаа хуралддаг. Хороо нь ТУЗ-д хамгийн багадаа жилд нэг удаа тогтмол тайлагнана. Аудитын хороо нь санхүүгийн тайлан гаргах ажиллагаа, дотоод хяналтын системийн хэвийн үйл ажиллагаа, аудитын үйл ажиллагаа, холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтэд банкны зүгээс тавих хяналтын үйл ажиллагаа болон банкны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг дахин хянан нягталж үр дүнг үндэслэн ТУЗ-д зөвлөмж гаргах, дотоод болон хөндлөнгийн аудитын хараат бус байдлыг баталгаажуулах, ТУЗ-ийн гишүүд, банкны удирдлага ба дотоод болон хөндлөнгийн аудиторуудын үр ашигтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

2. Эрсдэлийн удирдлагын хороо

ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хороо нь 1 хараат бус гишүүнийг оролцуулан үндсэн 4 гишүүнээс бүрдэх ба улирал тутам буюу жилд 4-өөс дээш удаа хуралдаж, ТУЗ-д тогтмол тайлагнана. Эрсдлийн удирдлагын хороо нь банкны гүйцэтгэх удирдлагын зүгээс зээлийн, зах зээлийн, хөрвөх чадварын, үйл ажиллагааны, хууль эрх зүйн, нэр хүндийн болон бусад төрлийн эрсдэлийн удирдлагын талаар авч буй арга хэмжээ нь хангалттай байгаа эсэхэд хяналт тавьж дэмжлэг үзүүлэх зорилготой.

3. Хүний нөөцийн хороо

Тус хороо нь үндсэн 3-н гишүүнээс бүрдэх ба жилд 1 удаа хуралддаг. Хороо нь ТУЗ-д хамгийн багадаа жилд нэг удаа тогтмол тайлагнана. Хүний нөөцийн хороо нь гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн түвшиний хороодын гишүүдийг мэдлэг чадвартай хүмүүсээс бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж удирдах албан тушаалтанууд албан тушаалд тавигдах шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянан, жил бүр гүйцэтгэх удирдлагын ажлыг дүгнэж сонгох, чөлөөлөх, огцруулах санал дэвшүүлэх улмаар банкны зохистой засаглалтай холбоотой асуудлаар ТУЗ-д зөвлөн тогтвортой бизнесийн хөгжилд хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг.

Банкны зүгээс ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллын талаар баримтлах бодлого

 ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллыг Компанийн тухай хуулийн 62.1.13, Банкны тухай хуулийн 29.2.9 дүгээр зүйл, Тээвэр хөгжлийн банкны дүрмийн 13.1.8, ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 12 дахь заалтын дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлаар тогтоодог.