Танилцуулга

Тээвэр хөгжлийн банк 1997 оны 02 дугаар сарын 28-ны өдөр банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аван 24 дэх жилдээ банк санхүүгийн салбарын түүхийг бүтээлцэж байгаа бөгөөд 2016 онд өнөөгийн хувь нийлүүлэгчид хөрөнгө оруулалт хийснээр шинэ үеийн түүхийн гарааг эхлүүлсэн билээ. Бид энэ хугацаанд харилцагчдадаа банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн найдвартай, түргэн шуурхай хүргэхийн төлөө ажиллаж, зохицуулагч байгууллагуудын шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол ханган биелүүлсээр ирлээ.

Банкны уриа: Хөгжлийг хурдасгах Таны санхүүгийн түнш.

Банкны алсын хараа: Худалдааны санхүүжилтийн цогц үйлчилгээг бий болгох замаар импортлогч орныг экспортлогч орон болгоход хувь нэмрээ оруулах.

Банкны эрхэм зорилго: Банкны салбарт орчин үеийн оновчтой санхүүгийн шийдлүүдийг нэвтрүүлэх замаар нэмүү өртөг бий болгож буй уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж, тухайн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулж буй харилцагч нартаа түргэн шуурхай, чанартай үйлчилгээг үзүүлж, улс орны хөгжил дэвшил, эдийн засагт бодит хувь нэмрийг оруулсан үндэсний хэмжээний тэргүүний банк болох.

Харилцагчид: 1

Бид харилцагчдынхаа хэрэгцээ шаарлагад тулгуурласан санхүүгийн иж бүрэн, сэтгэл ханамжтай үйлчилгээг хүргэх замаар тэдний хүлээлтээс давсан чанарыг үзүүлж, улмаар санхүүгийн чадвар болон итгэл үнэмшлийг нь дээшлүүлж, үнэ цэнийг нь нэмэгдүүлнэ.

Ажилтнууд: 2

Бид банкаа гэсэн чин сэтгэлтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллагсдыг сэтгэл ханамжтай, тогтвортой, өндөр бүтээмжтэй ажиллуулах хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх замаар ажилтнуудын ажиллах хамгийн таатай орчинг бүрдүүлж, тал бүрээр дэмжин, хөгжин дэвших бололцоогоор хангаж ажиллана.

Нийгэм: 3

Бид өрсөлдөх чадавхи бүхий бизнесийн байгууллагыг хөгжүүлснээр үйл ажиллагаагаа байгаль дэлхий, хүрээлэн буй орчин, хүн ардынхаа сайн сайхныг цогцлоон бүтээхэд зориулан тууштай ажиллана.

Хувь нийлүүлэгчид: 4

Бид эрхэм зорилго ба үнэт зүйлсээ дээдлэн, үйл ажиллагааныхаа удирдлага болгон ажилласнаар хувь нийлүүлэгчдийн баялгийг нэмэгдүүлнэ.