Бид харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад тулгуурласан санхүүгийн иж бүрэн, сэтгэл ханамжтай үйлчилгээг хүргэх зорилгын хүрээнд Хөрөнгө оруулалтын банкны бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна. Бид харилцагчдынхаа бизнесийн үе шат тус бүрт нийцсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн оновчтой шийдлийг санал болгохоос гадна санхүүгийн иж бүрэн /цогц/ зөвлөгөө, мэдээлэл өгөх замаар урт хугацааны найдвартай түншлэлийн харилцааг бий болгож хамтран ажиллана. 

Андеррайтинг

Андеррайтингийн үйл ажиллагааны хүрээнд үндэсний аж ахуй нэгжүүдийн үнэт цаасыг дотоодын болон гадаадын хөрөнгийн зах зээл дээр гаргах, санхүүжилт татах үйл ажиллагааг зохион байгуулж хамтран ажиллана. 

Хувьцааны санхүүжилт

- Үнэт цаасыг анх удаа олон нийтэд санал болгох (IPO)

- Нэмэлт хувьцаа гаргах

- Хаалттай хүрээнд үнэт цаасыг санал болгох 

Өрийн санхүүжилт

- Засгийн газрын бонд

- Компанийн бонд /Нээлттэй, Хаалттай/

- Хөрвөх бонд /Хувьцаа/

- Хоёрдогч өглөг

- Өрийн бусад хэрэгсэл 

Компанийг өөрчлөн байгуулах

Харилцагчийн бизнесийг өргөжүүлэх, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн стратегийн шийдлүүдийг нэвтрүүлэхэд нь мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгч, хамтран ажиллана. 

- Нэгтгэх

- Нийлүүлэх

- Хуваах 

- Тусгаарлах

- Компанийн хэлбэрийг өөрчлөх

Зөвлөх үйлчилгээ

Бид мэргэжлийн өндөр ур чадвар бүхий хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн, туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн бөгөөд хөрөнгө оруулалт босгох, санхүүжилт татахад мэргэжлийн зөвлөгөө өгч харилцагч, түнш байгууллагын бизнесийн хөгжлийг дэмжиж, урт хугацааны найдвартай хамтын ажиллагааг бий болгоход оршино. 

- Хувьцаа, өрийн бичиг, бусад бүтээгдэхүүнийг санал болгон зохион байгуулах, хөрөнгө оруулалт татахад зөвлөгөө, мэдээлэл өгөх

- Салбарын болон Зах зээлийн судалгаа шинжилгээ,

- Бизнесийн үнэлгээ, компанийн өргөжилт, санхүүгийн бүтэц, загварчлал дээр зөвлөгөө мэдээлэл өгөх

- Компаний нэгдэлт, өөрчлөн байгуулалт, худалдан авалтыг зохион байгуулах

- Санхүүжилт татах баримт бичиг /Проспектус/ бэлдэж танилцуулах.