Инкассын үйлчилгээг ашигласнаар танд гарах давуу талууд: 

  • Инкассын үйлчилгээ нь гадаад худалдаа эрхэлж буй харилцагчдад зориулсан харьцангуй хялбар, өртөг багатай, хурдан шуурхай хувилбар юм;
  • Худалдааны түүх бүхий худалдааны талуудын цаашдын итгэлцэл болон тогтвортой харилцаанд хөшүүрэг болж өгдөг;
  • Импортлогч нь векселийн тусламжтайгаар  экспортлогчтой тохиролцсоны үндсэн дээр төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой;
  • Экпортлогчийн хувьд бараа, бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбоотой бичиг баримтыг импортлогч төлбөрөө төлсөн тохиолдолд олгосноор төлбөрөө түргэн шуурхай хүлээн авах боломжтой;
  • Барааны бичиг баримт нь импортлогчийн төлбөрийн үүргээ биелүүлэх хөшүүрэг болдог тул нээлттэй дансны үйлчилгээтэй харьцуулахад давуу талтай юм;
  • Хоёр талд үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулахын тулд, талууд уян хатан, холимог төлбөрийн нөхцөл дээр тохиролцох боломжтой;
  • Банкны олон улсын стандарт, дүрмээр зохицуулагддаг учраас хууль зүйн эрсдэл байхгүй.