Интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс орон зай цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжийг интернэт банк (www.etransbank.mn) танд олгоно.

Интернэт банк үйлчилгээний давуу тал:

  • Цаг хугацаа, зардал хэмнэх;
  • Өндөр нууцлал бүхий хамгаалалт;
  • Интернэтэд холбогдсон дэлхийн өнцөг булан бүрээс банкны үйлчилгээг авах;
  • Интернэтийн сүлжээ бүхий сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай гар утаснаас хандах;
  • Давхар хяналттай хэрэглэгчийн эрх нэмж үүсгэн ашиглах (хэрэв байгууллага бол нягтлан бодогч гүйлгээг шивж оруулсны дараа, захирал гүйлгээг хянаж, батлах боломжтой)
  • Цалингийн болон бусад багц гүйлгээ хийх;
  • Гүйлгээний загвар үүсгэх, хадгалах;
  • Гүйлгээ амжилттай хийсэн даруй таны цахим шуудангийн хаяг болон гар утсанд гүйлгээний мэдээлэл ирнэ.
  • Нууцлал: Харилцагчийн мөнгөн хөрөнгө, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс бид интернэт банкны үйлчилгээнд нууцлалын олон төрлийн хамгаалалтын хэрэгслийг ашигладаг. Үүнд:
    • Нэвтрэх нууц үг
    • Нэг удаагийн нууц үг /OTP/

Нэг удаагийн нууц үг гэдэг нь нэг удаа ашиглагдаж, дахин ашиглах боломжгүй нууц үг юм. Манай банк нь  нууцлалын OTP апплейкшнийг интернет банкны үйлчилгээнд ашиглаж байна.

Хүү шимтгэл:

Үйлчилгээ Иргэд Байгууллага
Төгрөг Валют Төгрөг Валют
Жилийн хураамж Хураамжгүй Хураамжгүй
Гүйлгээний шимтгэл Банк дотор 100 төгрөг 200 төгрөгтэй тэнцэх валют 100 төгрөг 200 төгрөгтэй тэнцэх валют
Банк хооронд 300 төгрөг 1,000 төгрөгтэй тэнцэх валют 300 төгрөг 1,000 төгрөгтэй тэнцэх валют

Үйлчилгээнд бүртгүүлэх, бүрдүүлэх материал:

Хувь хүн:

  • Иргэний үнэмлэх болон гадаад паспорт;
  • Гэрээ байгуулах;
  • Анкет бөглөх

Албан байгууллага:

  • Анкет бөглөх
  • Гарын үсэг зурах эрх бүхий этгээдүүдийг иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт эх хувиараа, хуулбар байх тохиолдолд нотариатаар баталгаажуулсан байх;
  • Гэрээ байгуулах.
  • Албан хүсэлт