Бүтээгдэхүүний танилцуулга:
Иргэд сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө банкинд хадгалуулж, хуримтлал үүсгэх, хүүгийн орлого олох зорилгоор хадгаламжийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, тодорхой хугацаагаар гэрээ байгуулсан, гэрээт хугацааны туршид орлогын гүйлгээ хийх боломжтой, зарлагын гүйлгээ хийхгүй байх нөхцөл бүхий мөнгөн хадгаламж. Хүүг хугацааны эцэст үндсэн дансанд эсвэл гэрээнд тусгагдсан харилцагчийн нэр дээрх бусад дансанд орлогодоно.
Бүтээгдэхүүний нөхцөл:

Хадгаламжийн хүү Валютын хүү
Хугацаа Төгрөг Доллар Евро Юань Иен
1 3 сар 9.8% 3.0% 1.8% 1.8% 1.8%
2 6 сар 12.0% 3.2% 2.4% 2.4% 2.4%
3 9 сар 12.6% 4.8% 3.0% 3.0% 3.0%
4 12 сар 14.4% 5.4% 3.3% 3.3% 3.3%
5 18 сар 14.8% 6.0% 3.6% 3.6% 3.6%
6 24 сар 15.2% 6.2% 3.7% 3.7% 3.7%
Хугацаат хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцлахад төлөх хүү 3.6% 1.2% 1.2% 1.2% 1.2%
Хадгаламжийн дансны доод үлдэгдэл 10,000 төгрөг 10 ам.доллар 10 евро 100 юань 1,000 иен

Бүрдүүлэх материал:

  • Монгол улсын иргэн бол Иргэний үнэмлэх;
  • Гадаадын иргэн бол гадаад паспорт болон монгол улсад оршин суух үнэмлэх..

Бүтээгдэхүүний танилцуулга:

  • Иргэд сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө банкинд хадгалуулж, хуримтлал үүсгэх, хүүгийн орлого сар бүр авах болон хүүгээс хүү тооцуулж авах зорилгоор хадгаламжийн үйлчилгээний нөхцөлийг хүлэн зөвшөөрч, тодорхой хугацаагаар гэрээ байгуулсан, гэрээт хугацааны туршид орлогын гүйлгээ хийх боломжтой, зарлагын гүйлгээ хийхгүй байх нөхцөл бүхий мөнгөн хадгаламж.
  • Хүүг сар бүрийн ойн дээр олгох ба данс нээх үед харилцагчийн хүсэлтээр хүү үндсэн дансанд орох эсвэл тухайн харилцагчийн нэр дээрх бусад дансанд орохоор тохируулах боломжтой.
  • Хадгаламжийн хугацаа цуцалсан тохиолдолд илүү олгосон хүүг буцаахдаа хадгаламжийн үлдэгдэлээс хасч тооцно.

 Бүтээгдэхүүний нөхцөл:

Ухаалаг хуримтлалын хадгаламжийн хүү Валютын хүү
Хугацаа Төгрөг Доллар Евро Юань Иен
1 3 сар 8.6% 2.8% 1.6% 1.6% 1.6%
2 6 сар 10.8% 3.0% 2.2% 2.2% 2.2%
3 9 сар 11.4% 4.6% 2.8% 2.8% 2.8%
4 12 сар 13.2% 5.2% 3.1% 3.1% 3.1%
5 18 сар 13.6% 5.8% 3.4% 3.4% 3.4%
6 24 сар 14.0% 6.0% 3.5% 3.5% 3.5%
Хугацаат хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцлахад төлөх хүү 3.6% 1.2% 1.2% 1.2% 1.2%
Хадгаламжийн дансны доод үлдэгдэл 1,000,000 төгрөг 1,000 ам.доллар 1,000 евро 5,000 юань 50,000 иен
Хүү олгох давтамж Сар бүр

Бүрдүүлэх материал:

  • Монгол улсын иргэн бол Иргэний үнэмлэх;
  • Гадаадын иргэн бол гадаад паспорт болон монгол улсад оршин суух үнэмлэх.

Бүтээгдэхүүний танилцуулга:

  • 0-18 настай хүүхдэд зориулсан, мөнгөн хуримтлал бий болгох, хүүгийн орлого олох олох зорилгоор 1-18 хүртэл жилийн хугацаатай нээх, гэрээт хугацааны туршид тогтмол болон тогтмол бус дүнгээр орлогын гүйлгээ хийх боломжтой хадгаламж.
  • Хадгаламжийн хүү нь тухайн үеийн Банкнаас зарласан 1 жилийн хугацаатай хадгаламжийн хамгийн өндөр хүүг дагаж өөрчлөгдөнө.
  • Хадгаламжийн хугацааг 365 хоногоор харилцагчийн хүссэн удаагаар сунгах боломжтой ба дуусах хугацаа нь тухайн хүүхдийн хадгаламжийн 18 нас хүрэх өдрөөс хэтрэхгүй байна.
  • Хадгаламж барьцаалсан зээл, мөн кредит карт олгоход зээл төлөх эцсийн хугацаа нь хадгаламжийн хуримтлагдсан хүү орох хугацаагаар хязгаарлагдана.         
  • Хүүхдийн хадгаламжийн дансны гэрээг зөвхөн  зөвшөөрөгдсөн нэгж дээр цуцлах ба хүүхэд 18 нас хүрсэн тохиолдолд өөрийн хүсэлтээр, бусад тохиолдолд эцэг, эх холбогдох этгээдийн зөвшөөрлөөр цуцлана.
  • Орлого хийх боломжтой, зарлага хийгдэхгүй.
  • Хүүг жил бүрийн ойн дээр олгох ба данс нээх үед харилцагчийн хүсэлтээр хүү үндсэн дансанд орох эсвэл тухайн харилцагчийн нэр дээрх бусад дансанд орохоор тохируулах боломжтой.

Бүтээгдэхүүний нөхцөл:

 Хадгаламжийн хүү Валютын хүү
Хугацаа Төгрөг Доллар Евро Юань Иен
1 12 сар 14.4% 5.4% 3.3% 3.3% 3.3%
Хугацаат хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцлахад төлөх хүү 3.6% 1.2% 1.2% 1.2% 1.2%
Доод үлдэгдэл 10,000 төгрөг 10 ам.доллар 10 евро 100 юань 1,000 иен
Хүү олгох давтамж Жил бүр

Бүрдүүлэх материал:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх.