Банкны зохистой засаглалын бодлого

ТрансБанк нь үйл ажиллагааны бүхий л түвшинд банкны зохистой засаглалын үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Банкны засаглалд оролцогчдын эрх ба хууль ёсны сонирхлыг хүндэтгэж үзэж, банкны хөрөнгийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, санхүүгийн тогтвортой байдлыг хангах болон ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зэргээр банкны үйл ажиллагааны үр ашигтай байдлыг хангах нь банкны зохистой засаглалын зорилго юм.

Банкны зохистой засаглалын удирдлагын тогтолцоо нь банкны тунгалаг бөгөөд тулхтай үйл ажиллагааг удирдамж, хяналт, үндсэн чиглэл бүхий шаардлагатай бүтэц зохион байгуулалт, дотоод үйл явцаас бүрдэнэ. Уг зохистой удирдлагын тогтолцоог бид банкны хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчид, гүйцэтгэх шатны удирдлага, ажиллагсад зэрэг бусад сонирхол нэгтэй олон төрлийн этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэснээр банкны үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, шаардлагатай хөрөнгө нөөцийг бүрдүүлэхэд гадаад эх үүсвэрийг төвлөрүүлэх, нөөц боломжийг үр ашигтай, үр дүнтэй ашиглах боломжтой болно.

Сүүлийн жилүүдэд компанийн засаглалыг сайжруулах асуудалд олон улсын хэмжээнд ихээхэн анхаарал хандуулж байна. Ийнхүү анхаарал татах болсон гол шалтгаан нь олон улсын зах зээл дээрх мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчид буюу институтциональ хөрөнгө оруулагчид компанийн сайн засаглалыг илүү ихээр шаардах болсонтой холбоотой. Тиймээс бид өсөлтийн стратегийг хэрэгжүүлэх замаар нээлттэй, тунгалаг, ил тод бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна.

Бид хэрэгжүүлэн ажиллах болно. Банкны Гүйцэтгэх удирдлага ба Хувьцаа эзэмшигчдийн хооронд эсхүл Гүйцэтгэх удирдлагын хооронд бий болсон ашиг сонирхлын зөрчил нь банкны эрх ашигт нөлөөлж байвал уг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, эсхүл сонирхлын зөрчил бий болсон тохиолдолд зохицуулах чадвартай байх нь банкны хэвийн үйл ажиллагааг хангах, тавьсан зорилгодоо хүрэх боломжийг бүрдүүлэн өгнө.

Иймээс ТУЗ нь Гүйцэтгэх удирдлагадаа хяналт тавих, хариуцлага тооцож чаддаг байх, Гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-өөс баталсан стратегийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, эргэж тайлагнадаг боломж бололцоог олгох зорилгоор ТУЗ-ийн гишүүдтэй хамааралгүй хүмүүсээр Гүйцэтгэх удирдлагын багийг бүрдүүлэх нь цаашид ашиг сонирхлын зөрчил гарахаас сэргийлэх хамгийн боломжит хувилбар гэж үзэж байгаа ба ийм байдлаар анхнаасаа зохицуулалт хийн ажиллаж байна.

Банкны ил тод байдал

ТрансБанкны нээлттэй байх зарчимтай холбогдолтой бүтэц зохион байгуулалт:

ТУЗ, Гүйцэтгэх удирдлага, тэдгээрийн дэргэдэх хороодын үйл ажиллагаа.

ТУЗ-ийн бүрэлдэхүүн дэх өөрчлөлт нь банк нь өмнө батлагдсан бүтцээр ТУЗ нь дэргэдээ 4 хороотой байсныг хэвээр нь байлгахаар оруулж байгаа болно. Хороо болгоны хэлэлцэх асуудал, хуралдах давтамжийг нь одоогийн шинэ бүтцийн дагуу доор байдлаар өөрчлөн найруулсан болно.

ТУЗ-ийн түвшинд байгаа дээрх хороодууд нь банкны үйл ажиллагааг тал бүрээс хянах, удирдах, зөв оновчтой заавар зөвлөгөөг Гүйцэтгэх удирдлагад өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана. ТУЗ-ийн дэргэдэх хороодууд нь хэдэн гишүүд болон ямар гишүүнчлэлтэй байх талаарх шийдвэрийг доорх хүснэгтээр харуулав.

Эрсдэлийн удирдлага 

ТрансБанкны эрсдэлийн удирдлага нь банкны үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, урьдчилан сэргийлэх, хянах замаар банкны хүлээж болзошгүй хохирлыг бууруулах, ашиг сонирхлын зөрчлөөс хараат бус байж эрсдэлийн удирдлагын үр ашигтай тогтолцоог бий болгож хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нь банкны зорилго, зорилтуудыг амжилттай биелүүлэх гол үндэс суурь бөгөөд банкны нийт ажилтан бүрт эрсдэлийг ухамсарлах сэтгэлгээг төлөвшүүлж  эрсдэлийн соёлыг бий болгох, түгээх, эрсдэлд суурилсан засаглалыг бий болгож, бэхжүүлэх чухал ач холбогдолтой. 

Банк нь эрсдэлийн удирдлагын хүрээнд Зээлийн эрсдэл, Үйл ажиллагаа, мэдээллийн системийн эрсдэл, Зах зээлийн эрсдэл, Комплаенсийн эрсдэл зэргээр үндсэн төрлөөр ангилж удирдан хянаж байна.

Банк эрсдэлийн удирдлагын зорилгын хүрээнд дараах байдлаар эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлдэг. Үүнд:

Төлөөлөн Удирдах зөвлөлийн дэргэдэх эрсдэлийн удирдлагын хороо

Уг хороо нь банкны эрсдэлийн удирдлагыг төрөл тус бүрээр удирдаж хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн банкны эрсдэлийн удирдлагыг зүй зохистой байдлаар хангахын тулд банкны Гүйцэтгэх захирлын дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хорооны үйл ажиллагаа, шийдвэртэй тогтмол танилцан банкны эрсдэлийн удирдлагын тогтолцоо, үйл явцыг үнэлж дүгнэн холбогдох санал, зөвлөмж, шийдвэрийг гаргах, банкинд учирсан болон учирч болзошгүй ТОП эрсдэлүүд, тэдгээрийн үнэлгээ, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хянаж банкны Төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнан ажилладаг. Эдийн засгийн ямар ч нөхцөл байдалд банк нь нийт харилцагч, хадгаламж эзэмшигч, ажиллагсад, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалан, хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хязгаарын хүрээнд банкны үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн, хяналт тавин ажиллаж байна. 

Гүйцэтгэх захирлын дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хороо

Уг хороо нь банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн Эрсдэлийн удирдлагын хорооноос баталсан Эрсдэлийн удирдлагын бодлогын хүрээнд, хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хэм хэмжээнд банкны үйл ажиллагааг зохион байгуулж ажилладаг бөгөөд үр дүнг ТУЗ-ийн Эрсдэлийн удирдлагын хорооны хуралд  тайлагнах, мөн банкны топ эрсдэлүүдийг тодорхойлж, түүнийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж батлах, хэрэгжилтийг хангуулах, эрсдэлийн удирдлагатай холбоотой журам заавар, аргачлалыг батлан, банкны үйл ажиллагааны бүхий л төрлийн эрсдэлийг үнэлэх, бууруулах, сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

Зах зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтэс

Зах зээлийн эрсдэл нь банкны эзэмшиж байгаа балансын ба балансын гадуурх позициудын үнэлгээнд зах зээл дээрх хүү, гадаад валютын ханш болон үнийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлс сөргөөр нөлөөлж үүнээс үүдэн орлого ба хөрөнгийн алдагдал хүлээх магадлал юм. Зах зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтэс нь дараах эрсдэлүүдийн хүрээнд зах зээлийн  эрсдэлийг хянаж, удирдаж ажилладаг.

         1.Хөрвөх чадварын эрсдэл

         2.Гадаад валютын ханшийн эрсдэл

         3.Хүүгийн эрсдэл

Зах зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтэс нь банкны хөрвөх чадвар, банкны гадаад валютын ханш, хүүгийн эрсдэлийг хянаж, удирдах замаар банкны хүүгийн цэвэр орлогыг хамгийн дээд түвшинд хүргэхүйц балансын бүтцийг бүрдүүлэхэд зорьж ажиллана. Уг хэлтэсийн зүгээс “Актив Пассивын Удирдлагын Хороо”-нд зах зээлийн эрсдэлийн хураангуй тайлан мэдээг танилцуулж, тэдгээртэй холбоотой санал шийдвэрийг эрсдэлийн удирдлагадаа мөрдөж ажилладаг.