Дотоод аудитын газар нь дотоод аудитын харилцагч бүрийн хүсэн хүлээж байгаа үр дүнг бий болгож, үйл ажиллагааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор:

 

  • банкны дотоод хяналтын тогтолцоо
  • эрсдэлийн удирдлагын тогтолцоо
  • засаглалын зарчмуудын хэрэгжилтийг

хараат бус, бодит хандлагаар баталгаажуулах, зөвлөх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Дотоод аудитын газар нь аудитын үр дүн, ажлын тайланг ТУЗ-д тайлагнах, Гүйцэтгэх шатны удирдлагад мэдээлэх зарчмаар ажилладаг. ТУЗ, Аудитын хороо нь дотоод аудитын хараат бус байдлыг хангах, хүний нөөцийг бэхжүүлэх шат, дараатай арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг.

Дотоод аудитын газар нь 2017 онд Олон улсын тэргүүн туршлагыг судлах чиглэлд The Committee of Sponsoring Organizations of the Treadway (COSO)-ийн дотоод хяналтын зарчмуудыг судалж, эдгээр зарчмын дагуу дотоод хяналтын тогтолцоог үнэлэх ажлыг хийж эхэлсэн. Мөн мэдээллийн системийн аудитыг олон улсын стандартын дагуу хийж, аудитын үр нөлөөг сайжруулан ажиллаж байна.

Цаашид, ТУЗ, Аудитын хороо, Гүйцэтгэх шатны удирдлага, харилцагч, ажилтан бүрийн хүсэн хүлээж буй үр дүнд хүрэхийн тулд тэдэнтэй нягт хамтран ажиллаж, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэн, дотоод аудитын хөгжлийг шинэ түвшинд гаргах зорилт тавин ажиллаж байна.