Хувьцаа эзэмшигчдийн бүтэц

Банкны хувьцаа эзэмшигчид нь Монгол Улсын иргэн М.Тэмүүжин (71.79%), Д.Оюунгэрэл (8.65%), П.Раднаабазар (14.33%) болон иргэн П.Раднаабазарын 100%-ийн өмчлөлтэй Инфрастракчер ХХК (5.23%) нар юм.
ТрансБанкны хувьцаа эзэмшигчид бизнесийн салбарт 5-20 жил ажилласан мэдлэг чадвар, туршлагаараа Монголын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц оюуны болон санхүүгийн өндөр чадамжтай хүмүүс юм. Банкны хувьцаа эзэмшигч нар нь ямар нэгэн байдлаар улс төрийн аливаа нам, эвсэлд харьяалагддаггүй ба улс төрөөс ангид байж, төрөөс зарладаг аливаа сонгон шалгаруулалт, тендер, ажил үйлчилгээнд оролцож байгаагүй нь томоохон давуу талыг бий болгож байгаа юм.
М.Тэмүүжин, Д.Оюунгэрэл, П.Раднаабазар нар нь уул уурхай, хүнд даацын автомашины борлуулалт худалдаа, засвар үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр тус тусын бизнесийг олон жилийн турш амжилттай удирдаж ирсэн бөгөөд цаашид эх орныхоо эдийн засгийн хөгжлийг хурдасгахад бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор банкны салбарт хөрөнгө оруулж байгаа болно.

 

 

 

Д/д Хуулийн этгээдийн нэр Хуулийн этгээдийн үйл ажиллагааны төрөл Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн овог нэр Тухайн хуулийн этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хувь хэмжээ
1. “Инфрастракчер” ХХК Гадаад худалдаа Паламсүрэнгийн Раднаабазар 100%