ТРАНСБАНКНЫ ТАНИЛЦУУЛГА
 

ТрансБанк нь 1997 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Монголбанкнаас банкны үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч эдүгээ 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус банкны хувьд үйл ажиллагаагаа дахин шинээр эхлүүлэх болсон түүхэн өдөр юм. Тус өдөр банкны хувьцааг шинэ хувьцаа эзэмшигчид 100 хувь шилжүүлэн авснаар банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлага бүрэн шинэчлэгдэж, улмаар урт болон дунд хугацааны стратеги зорилтоо тодорхойлон, төлөвлөсний дагуу эрчимтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Шинэ хувьцаа эзэмшигчид банкийг хүлээн авч байх үед тус банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг хэмжээ 16.0 тэрбум төгрөг, нийт актив 9.9 тэрбум төгрөг байсан бол 2017 оны жилийн эцэст тус банкны хувь нийлүүлсэн хөрөнгө 50.0 тэрбум төгрөгт, нийт актив 203.0 тэрбум төгрөгт, 2018 оны эхний хагас жилд банкны хувь нийлүүлсэн хөрөнгө 72.0 тэрбум төгрөгт, нийт актив 309.5 тэрбум төгрөгт тус тус хүрч, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээрээ арилжааны 14 банк дотроо 7 дугаар байрт жагсаж, өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтээр тэргүүлэх байр суурьтай болж, актив хөрөнгөө 1.5 жилийн дотор 30 дахин өсгөсөн арилжааны банк болоод байна. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдсэнээр тус банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа (ТТГХ) 2018 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар 54.7% болж өссөн бол өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа үзүүлэлт (ӨХХХ) 43.9% болж нэмэгдэж байна. 

Бид 2018 оны эцэст эрсдэл даах чадвараа улам сайжруулах, ирээдүйн өсөлт хөгжлөө бататгах, харилцагчдадаа санхүүгийн хувьд найдвартай, харилцан ашигтай хамтын ажиллагааг хүргэх, нэг харилцагчид хүргэх санхүүгийн хүртээмжээ нэмэгдүүлэх зорилтын хүрээнд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг дахин 28 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 100 тэрбум төгрөгт хүргэх зорилт тавин ажиллаж байна. 

Үүнээс гадна ТрансБанк нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Олон улсын 4 том аудитын байгууллагын нэг болох “PWC” аудитын компанитай “Санхүү тайлагналын олон улсын стандарт 9, 15 болон 16 дугаар стандартыг нэвтрүүлэх” зөвлөх үйлчилгээ авах гэрээ байгуулан, улмаар зөвлөх компанийн тайланг хүлээн авснаар  эдгээр стандартуудыг багцаар нь үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Ингэснээр “Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартын зөвлөл”-өөс гаргасан шаардлагын дагуу санхүүгийн тайлангаа олон улсын стандартын дагуу 2018 оноос бэлтгэж, олон нийтэд хүргэж байх юм. 

Дашрамд дурдахад ТрансБанк нь 2017 онд Олон улсын Moody’s үнэлгээний байгууллагаар үнэлгээгээ хийлгэж дотоод валютаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн үнэлгээг B3, зээлжих зэрэглэлийн үнэлгээг B3, тохируулга хийгдсэн зээлжих зэрэглэлийн үнэлгээг b3, банкны хэтийн төлөвийг “Тогтвортой” гэж тодорхойлуулсан болно. Мөн Олон улсын валютын сан, Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлсэн “AQR буюу Активын чанарын үнэлгээ” шалгалтыг амжилттай давж, өөрийн хөрөнгийн хүрэлцээгээр “Хангалттай” гэсэн үнэлгээг авсан болно. 

Банкны Хөрөнгө оруулагчид, ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын зүгээс 2018 оныг банк санхүүгийн зах зээлд нэвтрэх, харилцагчдынхаа бааз суурийг бэхжүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах он жил хэмээн төлөвлөж байгаа бол 2019 болон 2020 оныг банкны салбарт орчин үеийн оновчтой санхүүгийн шийдлүүдийг нэвтрүүлэх замаар нэмүү өртөг бий болгож буй уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж, тухайн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулж буй харилцагч нартаа түргэн шуурхай, чанартай үйлчилгээг үзүүлж, улс орны хөгжил дэвшил, эдийн засагт бодит хувь нэмрийг оруулсан үндэсний хэмжээний тэргүүний банк болох эрхэм зорилгоо хэрэгжүүлэх он жилүүд хэмээн харж байна. 

Банкны уриа: Хөгжлийг хурдасгагч санхүүгийн түнш.

Банкны алсын хараа: Худалдааны иж бүрэн санхүүжилтийн үйлчилгээг бий болгох замаар импортлогч орныг экспортлогч орон болгоход хувь нэмрээ оруулах.

Банкны эрхэм зорилго: “Банкны салбарт орчин үеийн оновчтой санхүүгийн шийдлүүдийг нэвтрүүлэх замаар нэмүү өртөг бий болгож буй уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж, тухайн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулж буй харилцагч нартаа түргэн шуурхай, чанартай үйлчилгээг үзүүлж, улс орны хөгжил дэвшил, эдийн засагт бодит хувь нэмрийг оруулсан үндэсний хэмжээний тэргүүний банк болох”.

Банкны үнэт зүйлс: