1. Банкны удирдлага зохион байгуулалтын бүтэц, эрх зүйн хэлбэр, байршил

   Тээвэр хөгжлийн банк нь ТУЗ-ийн дэргэд 4 хороо, Гүйцэтгэх удирдлагын дэргэд 6 хороо, нийт 9 газар, 23 хэлтэс, төв салбар, урт цагаан салбартай байна. 

  • Шангри-Ла төв салбар
    • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж 19А, Шангри-Ла оффис, давхар 6
    • Утасны дугаар: (976) 7716-9999
    • Цахим шуудан: secretary@transbank.mn
  • Урт цагаан салбар 
    • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Жуулчны гудамж – 35
    • Утасны дугаар: (976) 7716-9999
    • Цахим шуудан: secretary@transbank.mn

2. Банкны эрхлэх үйл ажиллагааны төрөл


Тээвэр хөгжлийн банк нь дараах төрлийн үйл ажиллагааг эрхэлдэг. Үүнд: 

  • Мөнгөн хадгаламж
  • Зээл
  • Төлбөр тооцооны үйлчилгээ
  • Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах
  • Гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах
  • Үнэт металл, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах
  • Үнэт зүйл хадгалах
  • Гадаад төлбөр тооцоо хийх
  • Үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах
  • Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа
  • Зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах
  • Андеррайтерийн үйлчилгээ

3. Банкны тусгай зөвшөөрөл

Тээвэр хөгжлийн банк ХХК нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А-82 дугаар тушаалаар батлагдсан “Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам”-ыг үндэслэн Монголбанкнаас 1997 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр олгогдсон “12” дугаар бүхий банкны зөвшөөрлийн гэрчилгээтэй болно.