Тээвэр хөгжлийн банкны санхүү бүртгэлийн үйл ажиллагааг Санхүү эрхэлсэн дэд захирал, түүний хариуцдаг Санхүү удирдлагын газрын харьяа Бүртгэлийн бодлого, тайлагнал, хяналтын хэлтэс, Төлөвлөлт, судалгаа, удирдлагын мэдээллийн хэлтэс хэрэгжүүлдэг. 

Санхүүгийн удирдлагын газрын үндсэн зорилго нь:

  1. Банкны санхүүгийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, холбогдох хууль тогтоомж, Санхүү тайлагналын олон улсын стандартад нийцүүлсэн нягтлан бодох бүртгэлийн багц баримт бичиг боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
  2. Банкны санхүүгийн тайланг Санхүү тайлагналын олон улсын стандартад нийцүүлэн үнэн зөв бэлтгэж, санхүүгийн тайланг хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулж, санхүүгийн тайлангийн хэрэглэгчдийг тоон мэдээллээр хангаж ажиллах;
  3. Санхүүгийн полиси системийн дүрмийг боловсруулж, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
  4. Банкны нэгдсэн төсөв, худалдан авалтын төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэлийн нэгдсэн тайланг гарган дүн шинжилгээ хийх;
  5. Банкны төсөвлөсөн тайлан тэнцлийн төлөв байдал, тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийг харгалзан төсвийн тодотголын санал боловсруулах;
  6. Банкны үйл ажиллагаанд санхүүгийн дэлгэрэнгүй шинжилгээ хийх;
  7. Банкны дотоод хүү, хөдөлгөөний тайлан мөн сегментийн тайланг хянах;
  8. Олон улсын эрх бүхий байгууллагаар банкны зээлжих эрхийн үнэлгээ хийлгэх.

Санхүү бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд Компанийн тухай хууль, Банкны багц хууль, Татварын багц хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Санхүү тайлагналын олон улсын стандарт, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Банкны нягтлан бодох бүртгэлийн багц материал, мөн Тээвэр хөгжлийн банкны нягтлан бодох бүртгэлийн багц баримт бичиг ба бусад дүрэм, журам, зааврыг мөрдөн ажилладаг.

Санхүүгийн тайлан мэдээ боловсруулах үйл ажиллагаа болон түүнд тавигддаг хяналт, баталгаажуулалтын тогтолцоог дор харуулав.