Тээвэр хөгжлийн банкны “Дуудлагын төв” нь харилцагч танд 7716-9999 гэсэн тусгай дугаар болон callcenter@transbank.mn гэсэн хаягаар дараах бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг 24/7 цагаар тасралтгүй өгөх зорилготой ажиллаж байна. Бид харилцагчиддаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх, тэдэнтэй байнгын харилцаа холбоотой ажиллах, дуудлага алдахгүй байх мөн харилцагчийн үйлчилгээний стандартыг өндөр түвшинд хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Та манай дуудлагын төвд хандсанаар асуудлаа бүрэн шийдвэрлүүлж сэтгэл хангалуун байх болно.

  • Бүх төрлийн харилцах, хугацаатай, хугацаагүй хадгаламжийн бүтээгдэхүүний мэдээлэл
  • Зээлийн бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл
  • Бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамж
  • Гадаад гуйвуулгын ерөнхий мэдээлэл
  • Гадаад валютын ханшийн мэдээ
  • Карт болон интернэт банк ашиглах заавар
  • Салбарын хаяг байршил, цагийн хуваарь
  • Мост мони үйлчилгээний ерөнхий мэдээлэл
  • Бэлэн мөнгөний машинд залгиулсан карт
  • Бусад мэдээлэл /Шинээр гарсан бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл/

Мөн Харилцагч таны банкны бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагааны талаарх санал, хүсэлт, гомдлыг Дуудлагын төвийн оператор 24/7 цагаар хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх болно.