ТрансБанк нь комплаенс болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого, журмыг Олон Улсын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх түр хороо /FATF/-ны зөвлөмж, Базелийн хорооны Банкны комплаенс болон комплаенсийн чиг үүргийн тухай зөвлөмж, Монгол Улсын “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хууль, Монгол Банкнаас  гаргасан зөвлөмжийн хүрээнд боловсруулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг.

Бид ил тод, нээлттэй, итгэлтэй байдлыг эрхэмлэдэг бөгөөд энэхүү зарчмынхаа хүрээнд банк, ажилтнууд, харилцагчдын эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бодлого, журмуудыг зөрчихөөр оролдсон үйл ажиллагааг мэдээлэх шүгэл үлээх тогтолцоог бий болгосон. Шүгэл үлээгч гэдэг бол хууль бус, ёс зүйгүй шударга бус байдлыг илчлэгч гэрч юм. Шүгэл үлээхтэй холбоотой гарч ирэх асуудлыг шийдэх зохицуулалтыг бодлого, журамдаа тусгасан.

Олон улсын томоохон 13 санхүүгийн байгууллагын нэгдэл болох “Wolfsberg Group”-ээс аливаа санхүүгийн байгууллагын мөнгө угаахтай тэмцэх тогтолцоог таньж мэдэх зорилгоор гаргасан асуулгыг ашиглахыг санал болгодог бөгөөд энэхүү асуулгыг дэлхийн олон банк, санхүүгийн байгууллагууд түгээмэл ашиглах болсон. ТрансБанк нь энэхүү “Wolfsberg Group”-ийн санал болгодог асуулгыг санхүүгийн байгууллагыг таньж мэдэх үйл ажиллагаандаа ашигладаг. Хэрэв та манай банкны мөнгө угаахтай тэмцэх тогтолцооны талаарх асуулгатай танилцахыг хүсвэл доорх линкээр орж танилцана уу. 

ТрансБанкны мөнгө угаахтай тэмцэх тогтолцооны талаарх “Wolfsberg Group”-ийн асуулга.pdf

ТрансБанк нь АНУ-ын Засгийн Газраас гаргасан тус улсын харьяалалтай иргэн, хуулийн этгээдийн гадаадын банк, санхүүгийн байгууллагад байршиж буй дансыг мэдээлэх тухай хууль FATCA /Foreign Account Tax Compliance Act/-ийг дагаж мөрдөхөөр олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын нэгэн адил нэгдэж, олон улсын бүртгэлийн дугаар /GIIN: NNXPYD.99999.SL.496/ авсан байдаг. ТрансБанкны АНУ-ын татвар хураагч ба мэдүүлэгчийн эцсийн өмчлөгчийн эрхийг баталсан гэрчилгээтэй танилцахыг хүсвэл доорх линкээр орж танилцана уу.

ТрансБанкны АНУ-ын татвар хураагч ба мэдүүлэгчийн эцсийн өмчлөгчийн эрхийг баталсан гэрчилгээний W-8BEN-E маягт.pdf