Инкасс

Анхааралд: Банк нь төлбөр шилжүүлэх болон худалдааны баримтыг солилцох зорилгоор зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг тул аль нэг тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд аливаа төлбөрийн үүрэг хүлээхгүй. Олон улсын журмын дагуу, банк нь баримт бичгийн үнэн зөв эсэх болон бараа материалын чанар нөхцөлийг хангасан үгүйд хариуцлага хүлээхгүй болно.

Инкасс нь экспортлогч өөрийн банкаараа дамжуулан бараа бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбоотой худалдааны бичиг баримтыг инкассын зааварчилгааны дагуу импортлогчийн банканд хүргүүлснээр, импортлогчийн банк нь барааны төлбөрийг дамжуулах, бичиг баримтыг импортлогчид олгох ажиллагаа юм.

Бидний санал болгож буй инкассын төрлүүд:

  • Шууд төлбөрийн нөхцөлтэй инкасс (D/A)
  • Хойшлуулсан төлбөрийн нөхцөлтэй инкасс (D/P)

Холбоо барих:

  • Имэйл:  tf@transbank.mn
  • Утас: +(976) 7716-9999