Гадаад худалдаанд импортлогчид тулгардаг бэлтгэн нийлүүлэлттэй  холбоотой гүйцэтгэлийн эрсдэлийг импортын аккредитивийг ашиглан бууруулах боломжтой байдаг. Экспортлогч тал нь аккредитивт заасан нөхцөлүүдийг бүрэн биелүүлснээр төлбөрөө хүлээн авах тул та санаа амар байж, бизнесээ эрсдэлээс хамгаалж чадна.

Аккредитив нээлгэснээр импортлогчид үүсэх давуу талууд:

  • Импортлогч барааны тээвэрлэлт болон ачилтын хугацааг хянаж чадсанаар бизнесээ төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх;
  • Импортлогч бараа бүтээгдэхүүнд тавьсан шаардлагын дагуу, тохирсон газар, хугацаанд хүргэгдэх эсэхэд итгэлтэй байx;
  • Экспортлогчид таныг төлбөрийн чадвартайг нотлохоос гадна импортын аккредитив нь төлбөр төлөгдөх баталгаа болно;
  • Экспортлогчтой илүү таатай үнийн нөхцөл дээр тохиролцож, цаашлаад барааны төлбөрийг хойшлуулaх боломжтой;
  • Урьдчилгаа төлбөрийг багасгах эсвэл урьдчилгаа төлөхгүйгээр гадаад худалдаа хийх;
  • Экспортлогчийн бараа нь аккредитивт заасан нөхцөл, болзлын дагуу шаардлага хангаагүй бичиг баримт ирүүлсэн тохиолдолд импортлогч нь төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй;
  • Банкны олон улсын стандарт, дүрмээр зохицуулагддаг учраас хууль зүйн эрсдэл байхгүй.

Экспортлогчийн хувьд шинэ түнштэй харилцан холбоо үүсгэж, гадаад худалдаа хийх нь төлбөрийн асар их эрсдэлийг дагуулж байдаг. Экспортын аккредитивийг ашигласнаар, хоёр талын тохиролцсон нөхцөлүүд биелэгдсэнээр экспортлогч бараа бүтээгдэхүүний төлбөрөө баталгаатай хүлээж авах тал дээр санаа амар байх болно.

Аккредитив нээлгэснээр экспортлогчид үүсэх давуу талууд:

  • Экспортлогчийн зүгээс аккредитивт заасан нөхцөлүүдийг хангасан бичиг баримт өгснөөр барааны төлбөрөө баталгаатай хүлээн авах боломж;
  • Импортлогч нь захиалга цуцлах буюу өөрчилсөн тохиолдолд экспортлогчид үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах;
  • Экспортлогч нь бараа бүтээгдэхүүн ачигдсанаас хойш төлбөрөө хүлээн авах хүртэл банкнаас санхүүжилт авах боломжтой (ялангуяа, хойшлуулсан төлбөрийн нөхцөлтэй үед);
  • Экспортлогч төлбөр хийгдэх огноог тооцоолж, компанийн эргэлтийн хөрөнгөө зохистой удирдах боломжтой;
  • Экспортлогч нь худалдааны бичиг баримтаа аккредитивийн нөхцөлийн дагуу бүрдүүлэн өгсөн тохиолдолд импортлогч нь бараа материалын төлбөр төлөхөөс татгалзах боломжгүй;
  • Банкны олон улсын стандарт журмаар зохицуулагддаг учраас хууль зүйн эрсдэлгүй