Харилцагчийн дансаар хийгдэх бүх төрлийн гүйлгээний мэдээллийг тухай бүр харилцагчийн гар утсанд мессежээр илгээх үйлчилгээ. Мэдээлэх гүйлгээний мөнгөн дүнгийн доод хэмжээг харилцагч сонгоно.

Үйлчилгээний давуу талууд

  • 24 цагийн турш үйлчилгээг авах боломжтой;
  • Харилцагч та өөрийн дансанд орсон цалин болон бусад орлогын мэдээллийг шуурхай авч цаг хугацаа, зардал хэмнэнэ;
  • Картаараа төлбөр тооцоо хийхэд давхар гүйлгээ хийгдэх эрсдэлээс сэргийлнэ;
  • Төлбөрийн картаа алдсанаас гарах аливаа эрсдэлээс хамгаална.

Мэдээний төрөл:

  • Орлогын гүйлгээг мэдээлэх
  • Зарлагын гүйлгээг мэдээлэх

Тус үйлчилгээнд хамрагдах үүрэн телефоны операторууд:

  • Мобиком
  • Юнител
  • Скайтел
  • Жи-Мобайл

Шимтгэл хураамж:

  •  Мессеж мэдээ үйлчилгээнд бүртгүүлэхэд: Үнэгүй
  •  Банкнаас илгээгдэх мессежний төлбөр: 50 төгрөг

Мессеж мэдээ үйлчилгээг идэвхгүй болон идэвхтэй болгох:

  • Харилцагч түр хугацаагаар үйлчилгээг ашиглахгүй гэдгээ өөрийн биеэр банкны нэгж дээр ирэх.
  • Дуудлагын төвийн 7716-9999 дугаарт холбогдон хүсэлт гаргах. /зөвхөн идэвхгүй болгох/

Анхааруулга :

  • Дансныхаа нууцлалыг хангахын тулд та гар утсаа зөвхөн өөрөө хэрэглэнэ үү. (Хэрэв таны гар утас илгээсэн мессэжээ хадгалдаг тохиргоотой бол тусгай дугаарт мессэж илгээхдээ төлөөлөх дугаараа алдахгүй үүднээс тухай бүрт нь устгахыг зөвлөж байна)
  • Та өөрийн хэдэн ч дансыг Мессеж мэдээ үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой.
  • Харилцагч гар утсаа гээсэн эсвэл утасны дугаараа сольсон бол тус банкны салбарт яаралтай мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ингэж мэдэгдээгүйгээс үүдэн гарах аливаа эрсдэл болон гомдлыг банк хариуцахгүй болохыг анхаарна уу!

Бүрдүүлэх материал :

  • Мессеж мэдээ үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлтийн маягт бөглөх;
  • Иргэний цахим үнэмлэх болон гадаад паспорт.