Японы SMBC банктай корреспондент банкны харилцаа тогтоолоо

Тээвэр хөгжлийн банк Японы Sumitomo Mitsui Banking Corporation-той корреспондент банкны харилцаа тогтоож, Японы иений гүйлгээг хамгийн хямдаар гүйцэтгэж эхэллээ.

Тээвэр хөгжлийн банк нь гадаад шилжүүлэг хийдэг валютын төрлүүдийг нэмэгдүүлэн, гадаад харилцаагаа улам өргөжүүлж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд дэлхийд активын хэмжээгээр тэргүүлэгч 20 банкны нэг болох Японы Sumitomo Mitsui Banking Corporation (SMBC) банканд иений данс нээгээд байна. Ингэснээр бид Японы бизнесүүдтэй хамтран ажилладаг эрхэм харилцагч та бүхэндээ харьцангуй хөнгөлөлттэй нөхцөлөөр гадаад шилжүүлгийн үйлчилгээг үзүүлэх боломжтой боллоо.

Гадаад шилжүүлэг болон корреспондент банкны шимтгэлийн хураамжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу