Унгар улсаас Монгол улсад суугаа Элчин сайд хадагтай Борбала Обрушанскитай уулзалт хийлээ

Тээвэр хөгжлийн банк 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Унгар улсаас Монгол улсад суугаа Элчин сайд хадагтай Борбала Обрушанскитай уулзалт хийж, Монгол улсын хүнсний үйлдвэрлэлийн салбарт тус улсын тэргүүн туршлага технологийг нэвтрүүлэх боломж судлан санал солилцлоо.

Эрхэмсэг хадагтай Элчин сайд Борбала Обрушански Монгол улс хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх бүрэн нөөц бололцоотой бөгөөд энэ чиглэлээр Унгар улс арвин их туршлагатай талаар цохон тэмдэглэсэн. Мөн тус улсын Эксим банканд Тээвэр хөгжлийн банкны талаар танилцуулан харилцагчийн Унгар улстай хийж буй гадаад худалдаа, төслийн санхүүжилтыг хамтран санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Цаашид Тээвэр хөгжлийн банк бизнесийн болон соёлын чиглэлээр Унгар улсын элчин сайдын яамтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн ажиллах болно.