“Цаг агаар-Хуримтлалын давлагаа” эхлэлээ

 

Дэлхийн 1-р дайн дууссаны дараа дэлхий нийтийн эдийн засгийг сайжруулах зорилгоор 1924 оны 10-р сарын 31-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдаж эхэлсэн “Дэлхийн хуримтлалын өдөр аян”-ыг дэлхий нийтээр 96 дах жилдээ тэмдэглэж байна. Тус аян нь ХБНГУ-ын үндэсний хэмжээний томоохон банк Шпаркассе банкны сангийн санаачлага оролцоотой, МБ, МБХ, ХДК болон арилжааны 12 банкны дэмжлэгтэйгээр МУ-д хэрэгжүүлдэг ба энэ жил “Хуримтлуулах хялбархан” уриалгын дор зохион байгуулагдаж байна. Тус аяны хүрээнд ТрансБанк “Цаг агаар-Хуримтлалын давлагаа”-г эхлүүлээд байгаа ба тус давлагаа нь иргэн бүр өөрийн гэсэн хуримтлалыг бий болгох, хуримтлалаа ашиглан ирээдүйд учирч болох эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах боломжтой гэдгийг ойлгуулах зорилготой болно. “Цаг агаар-Хуримтлалын давлагаа” нь сонирхолтой бөгөөд хөгжилтэй, та 10-р сардаа багтан өөртөө эсвэл, гэр бүлийнхэн, хүүхдэдээ хадгаламж нээлгэхдээ хадгаламж нээлгэх өдрийн цаг агаараар сонгож авсан мөнгөн дэвсгэртийн дүнгээ үржүүлэн хадгаламжаа эхлүүлэх нийт дүнгээ тооцож бодно.

Жишээ: Та 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт сонгож авсан, өнөөдөр 10 градус дулаан байгаа бол таны хадгаламжаа эхлүүлэх дүн 10,000*10=100,000 төгрөг болно. Үүнийг сар бүр тогтмол орлогоосоо хуримтлалдаа нэмэр болгон хийгээд байхад та жилийн дараа өөрийн гэсэн тодорхой хуримтлалтай болох юм.

ТрансБанкны хадгаламжийн бүтээгдэхүүнүүдийн жилийн хүү өрсөлдөхүйц байдаг ба харьцангуй өндөр хүүг харилцагчдадаа санал болгодог. Та дараах холбоосоор хадгаламжийн бүтээгдэхүүнтэй танилцаарай.

Энгийн хугацаагүй хадгаламж - https://www.transbank.mn/mn/page/Demand-deposit-personal

Энгийн хугацаатай хадгаламж - https://www.transbank.mn/mn/page/Term-deposit-personal

Ухаалаг хуримтлал - https://www.transbank.mn/mn/page/Term-deposit-personal

Алтан зоос хүүхдийн хадгаламж - https://www.transbank.mn/mn/page/Term-deposit-personal

Хуримтлуулах ийм л хялбархан