ТрансБанк хүүхдийн банктай боллоо

 

Бүх нийтийн санхүүгийн боловсролыг дэмжигч ТрансБанк Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, нийгмийн хариуцлагын хүрээнд бага насны хүүхэд багачуудад санхүүгийн боловсрол олгох зорилгоор “Хүүхдийн банк” төслийг амжилттай эхлүүллээ. Уг төслийг “Хөөрхөн шар шувуу” ТББ-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд ТрансБанк “Хүүхдийн банк” төслийн эхний шатанд танхимыг бүтээх санхүүжилт дээр хамтран ажилласан бол төслийн 2-р шатанд цаашид хэрэгжих санхүүгийн боловсрол олгох сошиал контент, танхимын сургалт, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах юм.

Тус төслөөр дамжуулан бага насны буюу 3-12 насны хүүхдүүд санхүүгийн боловсрол авах, банк санхүүгийн салбарын талаар мэдлэг мэдээлэлтэй болох, мөнгө болон хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгох, өдөр тутмын хэрэглээний мөнгөө зөв зохистой зарцуулах, олон нийтийн газар биеэ зохистой авч явах соёлыг эзэмших, олон нийттэй харилцах харилцааны арга техникд суралцах, бусдыг хүндлэх, хамгийн чухал нь санхүүгийн сахилга батыг багаасаа суралцах гэх мэтчилэн хувь хүний хөгжилд зориулсан олон давуу талуудыг тус танхимд хэрэгжих хөтөлбөрүүдээр дамжуулан олж авах юм. Дэлхий нийтээр тархаад байгаа Ковид-19 тахлаас үүдэн Монгол Улсад 16 хүртэлх насныханд зориулсан танхимийн сургалт хийгдэхгүй байгаа хэдий ч өвчлөл багасаж, хөл хорио тавигдах үед хүүхдүүд “Хүүхдийн банк” төслийн танхимаар зочилж, санхүүгийн боловсролоо авах боломжтой болох юм.

Цаашид ТрансБанк бага насны хүүхдүүд, залуучууд болон жижиг дунд бизнес эрхлэгчид, цоо шинээр бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж буй иргэдэд зориулсан санхүүгийн боловсрол олгох олон төрлийн контентийг хийхээр төлөвлөж байна.

Бага насныханд зориулсан санхүүгийн боловсрол олгох контентийг дараах линкээр үзнэ үү.

https://www.transbank.mn/mn/page/Financial-education

https://www.youtube.com/watch?v=c-wPY8zKSPw

https://www.youtube.com/watch?v=f-YVl0qfm8w

https://www.youtube.com/watch?time_continue=13&v=Jue7bJoZ_NI&feature=emb_logo