ТРАНСБАНК ГАДААД ГУЙВУУЛГЫН ШИМТГЭЛЭЭ 0 ТӨГРӨГ БОЛГОЛОО

 

ТрансБанк нь харилцагч нарынхаа гадаад худалдааг дэмжих, Олон Улсын төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх зорилгоор дэлхийн нэр хүнд бүхий банкуудтай корреспондент харилцаа үүсгэн хамтран ажиллахын зэрэгцээ SWIFT гадаад гуйвуулгын үйлчилгээндээ 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал урaмшуулалт аяныг зарлаж байна.

Тус аяны хүрээнд Монгол улсын гадаад худалдааны томоохон түнш орнуудтай хийгдэж буй харилцагч таны дараах төрлийн гүйлгээний БАНКНЫ ХУРААМЖ болон ДАМЖУУЛАГЧ БАНКНЫ ШИМТГЭЛ 100% чөлөөлөгдөх болно. Үүнд:

  • Еврогоор хийгдэж буй бүх гүйлгээ
  • ОХУ руу хийгдэж буй Ам.доллар, Рублийн гүйлгээ
  • БНХАУ улс руу хийгдэж буй Юанийн гүйлгээ
  • Өмнөд Солонгос улс руу хийгдэж буй Ам.долларын гүйлгээ

Одоогоор ТрансБанк нь USD, EUR, RUB, CNY, JPY, GBP зэрэг төлбөр тооцооны түгээмэл ашиглагддаг валютаар гадаад гуйвуулгын үйлчилгээг харьцангуй таатай нөхцөлөөр харилцагчдаа санал болгохын зэрэгцээ валют арилжаа болон худалдааны санхүүжилтийн цогц үйлчилгээг үзүүлж байна. ТрансБанк хамгийн сүүлд “Commerzbank AG”-тай корреспондент харилцаа тогтоон ажиллаж байгаа ба ХБНГУ, БНХАУ, ОХУ-ын нэр хүнд бүхий банкуудтай хамтран ажилладаг болно.

Харилцагч Та аливаа нэмэлт шимтгэл, хураамж төлөлгүйгээр гадаад шилжүүлгээ ҮНЭГҮЙ хийлгэх боломжтой ба гадаад шилжүүлэгтэй холбоотой тодруулах зүйл гарвал 7716-9999 утаснаас лавлана уу.

Биднийг сонгон үйлчлүүлж буй харилцагч Танд баярлалаа.