ТрансБанк “Дэлхийн хуримтлалын өдөр” аянд “Шилдэг 3 банк”-ны нэгээр шалгарлаа

 

Дэлхий нийтээрээ 95 дахь жилдээ тэмдэглэн, иргэдийн санхүүгийн боловсрол, хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах зорилго бүхий “Дэлхийн хуримтлалын өдөр” аянд ТрансБанк 2 дахь жилдээ идэвхтэй санаачилгатай, амжилттай оролцож 13 арилжааны банкууд дотроо “Шилдэг 3 банк”-ны нэгээр шалгарлаа. Тус аяныг ХБНГУ-ын Шпаркассэ банкны сангийн санаачилгаар Монгол дах төлөөлөгчийн газраас хэрэгжүүлдэг бөгөөд аяныг Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци дэмжин, арилжааны 13 банк аяны турш олон нийтэд зориулсан ажлуудаа хэрэгжүүлэн, оролцсон юм. Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд, иргэдийн санхүүгийн зах зээлд ухаалгаар оролцох оролцоог нэмэгдүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүний хүртээмжийг дээшлүүлэх зорилго бүхий “Дэлхийн хуримтлалын өдөр” аян энэ жилийн хувьд “Хариуцлагатай харилцагч - хариуцлагатай банк” аяны дор “Хэмнэе, хуримтлуулъя” уриатайгаар зохион байгуулагдлаа. Аяны хүрээнд ТрансБанк 9 ажлуудыг санаачлан бахархалтайгаар хэрэгжүүлсэн ба олон нийтийн санхүүгийн боловсрол, бидний өдөр тутмын амьдралд санхүүгийн сэтгэл зүй хэрхэн нөлөөлөн, цаашлаад хуримтлалын зуршилд хэрхэн өөрчлөлтийг бий болгох боломжтойг харуулсан 6 цуврал санхүүгийн сэтгэл зүйн видео контентийг бэлтгэн олон нийтэд хүргэхээс гадна хүүхэд залуучууд болон иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, санхүүгээ төлөвлөгөөтэй удирдах, зөв дадалд сургах зорилготой санхүүгийн сэтгэл зүйн лекц сургалт зохион байгуулж, оюутан сурагчдын дунд “Хэмнэе, хуримтлуулъя” видео контентийн уралдааныг зарласан юм. ТрансБанк “Дэлхийн хуримтлалын өдөр” аянд зориулж жил бүр нийгмийн хариуцлагын ажлуудыг санаачлан үүнийгээ уламжлал болгосон бөгөөд 2019 онд “Гэрэл бэлэглэе” , “Боловсролтой иргэн” сайн үйлсийн ажлуудыг хэрэгжүүлэн ажиллалаа. “Гэрэл бэлэглэе” сайн үйлсийн аянаар “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах, ирсэн зочид, хүүхэд багачууд, өндөр настай иргэдийн аюулгүй орчинг бүрдүүлэхэд ТрансБанк хувь нэмрээ оруулан хандив өргөсөн бол “Боловсролтой иргэн” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 1600 гаруй сурагчтай 124-р дунд сургууль, Сүхбаатар дүүргийн 300 шахам сурагчтай сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай дунд сургууль, Баянзүрх дүүргийн 10-р хорооны оршин суугч 60 настай С. Хишигт гуайн өөрийн санаачилгаар бий болгосон “Бумбардай хүүхдийн номын сан”-д ном бэлэглэж, номын сангийн тохижилтыг хийж гүйцэтгэж өгсөн юм. Дашрамд дурдахад ТрансБанк 2018 онд “Дэлхийн хуримтлалын өдөр” аянд 1-р байранд орж, тэргүүлж байсан юм.