ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК БОЛОН JOSEPH SASSOON GROUP ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

 

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК БОЛОН JOSEPH SASSOON GROUP ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

 

Нью-Йорк, АНУ: 2022.05.09

Тээвэр хөгжлийн банкны нийт активын хэмжээ 2021 онд 101%-иар өссөн ба энэ үзүүлэлтээрээ Монгол улсын хамгийн хурдацтай өсч буй арилжааны банк юм. Түүнчлэн 2021 оны 8-р сард банкны салбарын арилжааны ууган банкууд болох Тээвэр хөгжлийн банк болон Кредит банкууд нэгдсэн явдал нь Тээвэр хөгжлийн банкыг хөгжлийн дараагийн шатанд гаргасан том түлхэц болсон юм.

Бид өнгөрсөн хугацаанд харилцагчдадаа зориулан санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд тэргүүлэн нэвтрүүлж зөвхөн дотоодын зах зээл гэлтгүй олон улсын зах зээл рүү тэлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Тээвэр хөгжлийн банк нь 500 гаруй жилийн түүхтэй дэлхийн хамгийн эртний худалдаа, хөрөнгө оруулалтын банкуудын нэг болох Joseph Sassoon Group-тэй хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр банк нь Монгол улс төдийгүй олон улсад хэрэгжих дэд бүтэц болон хөгжлийн төслүүдийг хамтран санхүүжүүлэх, Тээвэр хөгжлийн банкны харилцагчдад хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, олон улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх зэрэг олон ач холбогдол оршиж байгаа билээ.

Joseph Sassoon Group-ын ТУЗ-ын Гүйцэтгэх дарга ноён Дэвид Сассоон “Бид Тээвэр хөгжлийн банктай хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна. Тээвэр хөгжлийн банк нь харилцагчдадаа шинэлэг, бүтээлч шийдлүүдийг санал болгодог хурдацтай өсч буй банк бөгөөд Joseph Sassoon Group-ын хувьд ч энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан шинэ зах зээлд хөл тавьж буйдаа баяртай байна” гэжээ.

Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч хатагтай Б.Эрхэмбаяр “Бид 500 гаруй жилийн түүхтэй, худалдаа, хөрөнгө оруулалтын арвин туршлагатай Joseph Sassoon Group-тэй хамтын ажиллагааг эхлүүлж байгаадаа баяртай байна. Тээвэр хөгжлийн банкны хувьд шинэ стратеги, банкны шинэ модель хэрэгжүүлж эхлээд буй энэхүү чухал мөчид тус хамтын ажиллагаагаар дамжуулан хөгжлийн дараагийн шатандаа хөл тавьсан чухал алхам боллоо. Бид энэхүү хамтын ажиллагааны үр дүн зөвхөн Тээвэр хөгжлийн банк болон банкны харилцагчид төдийгүй манай улсын эдийн засаг, нийгэмд үр шимээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

 

JOSEPH SASSOON GROUP-ын тухай

Joseph Sassoon Group-ын түүх тэртээ 1512 онд Shoshan Frères & Co нэртэйгээр эхэлж дараа нь Sassoon & Sons болсон бөгөөд өдгөө 20 үе дамжсан дэлхийн хамгийн эртний хувийн хөрөнгө оруулалт болон худалдааны банкуудын нэгт тооцогддог билээ.

Joseph Sassoon Group-ын санхүүжүүлж байсан томоохон төслүүдээс дурдвал: 

  • 1861 онд Suez Canal
  • Оттомоны эзэнт гүрний анхны төмөр зам
  • Египетийн үндэсний банк
  • Bank of Cairo зэрэг тухайн үеийн нийгэм эдийн засагт өндөр ач холбогдол бүхий төслүүдийг санхүүжүүлж байсан юм. 

 

#TransBank_of_Mongolia

#Joseph_Sassoon_Group