SWIFT ГАДААД ГУЙВУУЛГЫН АЯН СУНГАГДЛАА

 

ТрансБанк нь харилцагчдын хүсэлтээр SWIFT гадаад гуйвуулгын урамшуулалт аяныг улам өргөжүүлж 2020.12.31-ийг дуустал үргэлжлүүлэн ажиллах болсныг дуулгахад таатай байна. Энэхүү аяны хүрээнд ТрансБанкны корреспондент банкуудын сүлжээгээр дамжуулан шилжүүлэх боломжтой бүх төрлийн гадаад шилжүүлгийн БАНКНЫ ХУРААМЖ болон ДАМЖУУЛАГЧ БАНКНЫ ШИМТГЭЛ -ийг 100% чөлөөлнө. Одоогоор ТрансБанк нь USD, EUR, RUB, CNY, JPY, GBP зэрэг төлбөр тооцооны түгээмэл ашиглагддаг валютаар гадаад гуйвуулгын үйлчилгээг харилцагчдаа хүргэн ажиллаж байна.

Банк нь эдийн засгийн аливаа мөчлөгийн үед харилцагчдынхаа найдвартай санхүүгийн түнш нь байж, тэдний бизнесийн орон зайг тэлэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад анхаарч ажиллахыг зорьдог ба тус зорилтын хүрээнд олон шатны үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагийн нэг нь тус аян юм.

Түүнчлэн харилцагчдынхаа гадаад худалдааг дэмжих, олон улсын төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх зорилгоор дэлхийн нэр хүнд бүхий банктай корреспондент харилцаа үүсгэн ажилласаар байна. 2020 оны 3 дугаар сард “Commerzbank AG”-тай корреспондент харилцаа тогтоон ажиллаж эхэлсэн ба Герман, Хятад, Орос улсын нэр хүнд бүхий банкуудтай мөн хамтран ажилладаг болно.

Харилцагч та нэмэлт шимтгэл, хураамж төлөлгүйгээр гадаад шилжүүлгээ ҮНЭГҮЙ хийлгэх боломжтой ба урамшуулалд хамрагдахын өмнө дараах хаягаар холбогдон тодруулга авна уу.

ЛАВЛАХ УТАС: (976) 7716-9999

ИМЭЙЛ ХАЯГ: FI@TRANSBANK.MN

Биднийг сонгон үйлчлүүлж буй харилцагч танд баярлалаа.