“ШИЛДЭГ ТоС-ХЭРЭГЖҮҮЛЭГЧ” БАНКААР ШАЛГАРЛАА

 

Жил бүр уламжлал болгон шалгаруулдаг “Шилдэг ТоС-Банк” уралдааныг Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан “Банкны Хөгжил-95 жил” аяны хүрээнд Монголбанк, Монголын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Холбоо хамтран нийт 15 банкны дунд 2019.03.01-нээс 2019.10.31-ний өдрийг хүртэл зохион байгуулж, нийт 5 төрөлд шилдэг 4 банк шалгарснаас ТрансБанк “ШИЛДЭГ ТоС-ХЭРЭГЖҮҮЛЭГЧ” банк болж шалгарлаа.

“Шилдэг ТоС-Банк” уралдааны “Шилдэг ТоС-Хэрэгжүүлэгч” төрөлд ТрансБанк нь ТоС хөтөлбөрийн хэрэгжилт, тусгайлсан бодлого журам, ТоС-ийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан 8 зарчмуудын дагуу асуудлуудыг банк нь зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагааны Байгаль орчин, нийгмийн нөлөөллийг харгалзан үзэн, эрсдэлийн үнэлгээ хийж зээлийн шийдвэр гаргах талаар тусгасан байдал болон харилцагч, ажилтнууддаа таниулах, банкны тогтвортой санхүүжилтийн бодлогын хэрэгжилт, дотоод, гадаад тайлагналын механизм зэрэг хэрэгжилтүүдээр үндсэн шалгуур үзүүлэлтүүдэд тэргүүлэн, шагнал хүртлээ.