Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үндсэн болон хүүгийн төлөлтийг хойшлуулах тухай

Эрхэм харилцагчдын анхааралд,

“Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт орж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 он дуустал сунгасантай холбоотойгоор Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үндсэн болон хүүгийн төлөлтийг хойшлуулах тухай Монголбанк болон хамтран ажиллагч байгууллагуудын шийдвэр гарлаа.

Иймд дээрх шийдвэрийн дагуу ипотекийн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах харилцагчдын хүсэлтийг 2021 оны 7-р сарын 31-ний өдрийг дуустал хүлээн авч байна.

Жич: Өмнө нь ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт өгсөн харилцагчдын хувьд дахин хүсэлт өгөх шаардлагагүй, сунгагдах бөгөөд банкнаас холбогдож нэмэлт гэрээ байгуулах болохыг анхаарна уу.