“Олон Улсын ахмадын өдөр” өдөрлөг

 

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Тээвэр хөгжлийн банкны Урт цагаан салбар “Олон Улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч өндөр настай, ахмадуудаа хүлээн авч баярлууллаа.

Нийгмийн хариуцлагын хүрээнд Тээвэр хөгжлийн банкны санаачлагаар тус хороонд оршин суух 400 шахам ахмадууддаа хүлээн авч баярлуулсан ба тус арга хэмжээг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр Хорооны Засаг Дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга, Ахмадын зөвлөлийн дарга нартай хамтран зохион байгуулж Тээвэр хөгжлийн банк ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.

Тээвэр хөгжлийн банк өндөр настан, ахмадуудынхаа цаг зав, ая тухыг бүрэн дүүрэн хангах тал дээр анхааран ажиллаж байна. Дашрамд дурьдахад 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын ерөнхий асамблаас жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон Улсын ахмадын өдөр” болгон зарласантай байна.