OCBC банканд ам.доллар, хонконг доллар, сингапур долларын данс нээлээ

 

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК, СИНГАПУРЫН OVERSEA-CHINESE BANKING CORPORATION (OCBC) БАНКАНД АМ.ДОЛЛАР, ХОНКОНГ ДОЛЛАР, СИНГАПУР ДОЛЛАРЫН ДАНСД НЭЭЛЭЭ.

Тээвэр Хөгжлийн Банк нь Зүүн Өмнөд Азийн хамгийн том арилжааны банкнуудын нэг болох OVERSEA-CHINESE BANKING CORPORATION (OCBC) банканд ам.доллар, хонконг доллар, сингапур долларын данс нээлээ.

OCBC банк нь Сингапурын анхны банкнуудын нэг бөгөөд актив хөрөнгөөрөө Зүүн өмнөд Ази дахь санхүүгийн үйлчилгээний хоёр дахь том группд тооцогддог, Moody’s агентлагийн Аа1, Fitch, S&P компаниудын Аа1 үнэлгээтэй буюу дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй банкнуудын нэг юм. Тус банк нь Global Finance сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн найдвартай 5 банкны тоонд багтдаг бөгөөд 18 улс, бүс нутагт 570 гаруй салбар, төлөөлөгчийн газруудтай.

Тээвэр Хөгжлийн Банк дэлхийн топ банкнуудтай корреспондент дансны харилцаатай болсноор харилцагчдын гадаад шилжүүлгийг системийн топ банкнуудтай эн тэнцүү хэмжээнд гүйцэтгэх бүрэн боломжтой болж байгаагаараа энэхүү ажил чухал ач холбогдолтой юм.