“НЭМЬЕ” Дижитал хөтөлбөр зохион байгуулагдлаа

 

ДИЖИТАЛ ХҮЧЭЭ НЭМЬЕ! уриан дор МонголБанк, Монгол Банкны холбоо хамтран 2019.11.23-ны өдөр “НЭМЬЕ” Дижитал хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хөтөлбөр нь залуу эцэг, эхчүүдийн ажил мэргэжилдээ өсөн дэвших, амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд нэн шаардлагатай хүчирхэг аргуудыг маш энгийн, ойлгомжтой хэлбэрээр хүргэх зорилготой байсан ба Монголын топ корпорациудын шилдэг 10 менежер дижиталын давуу тал, хөгжүүлэлт, амьдралд хэрхэн энгийнээр ашиглаж болох олон талт, сонирхолтой илтгэлүүдийг хуваалцсанаараа онцлог болсон юм.

Уг арга хэмжээнд амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлж, урам зориг, шинэлэг санаа авахаар 800 гаруй зочид, залуу гэр бүлүүд хүрэлцэн ирж оюундаа хөрөнгө оруулалт хийж, өдөрлөгт оролцсон арилжааны банкуудын дижитал шилжилт, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж, мэдээлэл авлаа.