ТрансБанкны “Наран” шинэ салбар үйл ажиллагаагаа явуулж эхлэлээ

 

Өсөн нэмэгдэж буй харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ая тухтай, хурдан шуурхай үйлчилгээг хүргэх зорилгоор ТрансБанк “Наран” шинэ салбараа “Хүүхдийн 100”-д байрлах “Наран Молл” их дэлгүүрт нээж, үйл ажиллагаагаа явуулж эхлэлээ. Тус салбар нь ТрансБанкны Вип салбар бөгөөд үйл ажиллагаагаа 24/7 цагийн хуваарийн дагуу явуулах юм. ТрансБанкны харилцагчдын хувьд банкны бүхий л төрлийн үндсэн үйлчилгээ, үнэт зүйл хадгалах үйлчилгээг авах боломжтойгоос гадна даатгал зуучлалын үйлчилгээг тун удахгүй нэвтрүүлэхээр төлөвлөж байна. МУ-ын засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Ковид 19-той холбоотой хөл хорионы үеэр “Наран” салбар нь 03-р сарын 30-ныг дуустал өдөр бүр 09:00-21:00 цагийн хооронд харилцагчдадаа үйлчлэн ажиллаж байна.