Moody’s ОУ-ы үнэлгээний агентлаг Тээвэр хөгжлийн банкны Зээлжих cуурь зэрэглэлийн үнэлгээг “B3” үнэлгээтэйгээр тогтоолоо

 

Moody’s олон улсын үнэлгээний агентлагаас 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гаргасан тайландаа Тээвэр хөгжлийн банкны Зээлжих cуурь зэрэглэлийн үнэлгээг (Baseline Credit Assessment-BCA) Монгол Улсын засгийн газрын үнэлгээтэй ижил түвшинд буюу “B3” үнэлгээтэйгээр тогтоолоо. Энэхүү олон улсын үнэлгээг авахад Тээвэр хөгжлийн банк нь бусад арилжааны банктай харьцуулахад өндөр хэмжээний өөрийн хөрөнгийн хүрэлцээгээр учирч болох эрсдэлээ бууруулж чадсан нь голлон нөлөөлжээ.

Тээвэр хөгжлийн банк нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд Олон Улсын Moody’s үнэлгээний байгууллагаар тогтмол үнэлгээ хийлгэж дотоод валютаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн үнэлгээг B3, зээлжих зэрэглэлийн үнэлгээг B3, тохируулга хийгдсэн зээлжих зэрэглэлийн үнэлгээг b3, банкны хэтийн төлөвийг “Тогтвортой” гэж тодорхойлуулсан.

Тээвэр хөгжлийн банк нь 2021 онд эрсдэл даах чадвараа улам сайжруулах, ирээдүйн өсөлт хөгжлөө бататгах, харилцагчиддаа санхүүгийн хувьд найдвартай, харилцан ашигтай хамтын ажиллагааг хүргэх, нэг харилцагчид хүргэх санхүүгийн хүртээмжээ нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2020 онд банкны дүрмийн санг 22 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 100 тэрбум төгрөгт хүргэж улмаар Монголбанкнаас арилжааны банкуудад тавьж буй 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө дүрмийн сангаа 100 тэрбум төгрөгт хүргэх шаардлагыг урьдчилан биелүүлээд байна.

Тээвэр хөгжлийн банкны үнэлгээ - Moody’s Олон Улсын үнэлгээний агентлаг

Хэтийн төлөв Тогтвортой
Татан төвлөрүүлсэн хөрөнгө (Дотоод валютаар) В3/NP
Татан төвлөрүүлсэн хөрөнгө (Гадаад валютаар) B2/NP
Суурь зээлжих зэрэглэл  b3
Тохируулга хийгдсэн зээлжих зэрэглэл b3
Үнэт цаас гаргагч байгууллагын үнэлгээ B2(cr)/NP(cr)
Харилцагчийн эрсдэлийн үнэлгээ

B3