Moody’s агентлагаас B3/Тогтвортой үнэлгээг дахин авлаа

Moody’s агентлаг Тээвэр хөгжлийн банкны үнэлгээг дахин баталгаажуулж B3/Тогтвортой хэмээн үнэллээ.

Hong Kong /Moody’s/. Олон улсын үнэлгээний Moody’s агентлагаас 2021 оны 8-р сарын 24-ний өдөр гаргасан нийтлэлдээ Кредит банктай нэгдсэний дараах Тээвэр хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг дахин баталгаажуулж B3 (тогтвортой) хэмээн үнэлсэнээ мэдээллээ.

Мөн тус нийтлэлд дурдсанаар Мооdy’s агентлаг дээрхи үнэлгээг баталгаажуулсан явдал нь Монголбанкнаас 2021 оны 7-р сарын 28-ны өдөр гаргасан зөвшөөрлийн дагуу Тээвэр хөгжлийн банк, Кредит банкууд нэгдсэний дараа хийгдэж буйгаараа онцлогтой болно. Тус нэгдэл нь Банкны тухай хуульд заасны дагуу банкны хэлбэрийг өөрчлөн хаалттай хувьцаат компани болох төлөвлөгөөний хүрээнд хийгдэж буй үйл явц бөгөөд банкуудын нэгдэл 2021 оны 8-р сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэнэ.

Банкуудын нэгдэл нь хувьцааны ханшны нэмэгдэлгүйгээр хувьцаа солилцох замаар хийгдэж буй хэлцэл бөгөөд Кредит банкны нийт актив, өр төлбөр, өөрийн хөрөнгө болон салбар нэгж Тээвэр хөгжлийн банканд нэгтгэгдэх юм.

Түүнчлэн нэгдлийн үр дүнд банкны харилцах хадгаламж, зээлийн багцын хэмжээ болон салбар нэгжийн тоо нэмэгдэж зардал буурч, ашигт ажиллагаа нэмэгдэх хандлагатай байна.

Нэгдлийн дараах Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчдийн тоо одоогийн гурваас найм болж нэмэгдэх бөгөөд ингэснээр банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулж, менежмент болон өмчлөлийн тэнцвэрт байдлыг хангаж засаглалыг сайжруулах эерэг нөлөө үзүүлэхээр харагдаж байна гэжээ.

Эх сурвалж: энд дарна уу.