Монголбанк ТрансБанкийг шилдэг хариуцлагатай банкаар шалгарууллаа

 

Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Монголбанк, Монголын Банкны Холбоо, Шпаркассе банкны сан, Хадгаламжийн Даатгалын Корпораци хамтран 6 сарын турш зохион байгуулсан “Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяны хаалтын үйл ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр боллоо. “Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяныг хэрэгжүүлэхэд арилжааны 13 банкууд өндөр үүрэг гүйцэтгэж оролцсон бөгөөд Монголбанкнаас нийгмийг хамарсан үйл ажиллагааны санаачилгууд, бодит үр дүнд хүрсэн байдал зэргийг нь үнэлж, дүгнэн ТрансБанкийг “Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяны “Шилдэг 3 банк”-ны нэгээр тодрууллаа. Тус аяны хүрээнд ТрансБанк харилцагчдийнхаа эрх ашгийг хамгаалсан, олон нийтэд хандсан олон ажлуудыг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд банкны нийгмийн хариуцлагын баримт бичгийг ОУ-ын стандартад нийцүүлэн, мэдээллийн аюулгүй байдлын тухай мэдээлэл, харилцагчдад тулгардаг олон асуудлыг шийдвэрлэх боломж бүхий цуврал мэдээлэл, зөвлөмж, хариуцлагатай банкны ёс зүйтэй ажилтнуудыг бэлтгэх 60 гаруй сая төгрөгийн системчилсэн сургалтуудыг зохион байгууллаа. ТрансБанк цаашид харилцагчдаа эрхэмлэсэн, хариуцлагатай банк байх зорилт тавин, олон шинэлэг ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.