IPO ХУДАЛДАН АВАХ ЗАХИАЛГЫГ ШАНГРИ-ЛА МОЛЛЫН 1-Р ДАВХАРТ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

 

ТрансБанк нь Андеррайтерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд “Бодь даатгал” ХХК-ийн олон нийтэд нээлттэй анхдагч хувьцаа буюу IPO-г зах зээлд арилжих хамтрагч Андеррайтераар ажиллан, хувьцааны захиалгыг 2020.06.08-ний 13:00 цаг хүртэл авч байна.

“Бодь Даатгал” ХХК-ийн олон нийтэд арилжаалах 11.7 сая ширхэг хувьцааг захиалга бүртгэлийн аргаар нэгжийн үнийг 113-135 төгрөгийн хооронд санал болгон худалдаж, нийт 5.3-6.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх бөгөөд IPO-ийн анхдагч зах зээлийн захиалга хүлээн авах хугацаа 2020 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн 2020.06.04-ний өдрийн 11:00 цагийн байдлаар нийт 3 тэрбум буюу 57,7 хувийн захиалга баталгаажсан байна.

“Бодь даатгал” ХХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явцтай танилцахыг хүсвэл энд дарж харна уу.

Хэрэв та IPO-той холбоотой мэдээлэл авах болон худалдан авах захиалга өгөх бол Шангри-Ла Моллын 1-р давхарт байрлаж буй “Бодь Даатгал” ХК-ийн захиалга хүлээн авах мэдээллийн цэгт ажиллаж буй ТрансБанк болон БиДиСек ҮЦК-ийн ажилтанд хандаарай. Тус цэг нь 2020 оны 06 сарын 07-ны өдрийг дуустал өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд ажиллаж байна.

Мөн ТрансБанкны салбаруудад хандах эсвэл ibd@transbank.mn –д хандан захиалга өгөх боломжтой.

Хувьцаа гаргагч:

  • “Бодь даатгал” ХХК

Хамтрагч байгууллагууд:

  • Тэргүүлэгч Андеррайтер: “БиДиСЕК ҮЦК”ХК
  • Хамтрагч Андеррайтерууд: “ТрансБанк”, “Гаули”ҮЦК ХХК
  • Хуулийн зөвлөх: “Өмгөөллийн ИЭлСи” ХХН
  • Үнэлгээ: “Гэрэгэ Эстимэйт” ХХК
  • Аудит: “БДО Аудит” ХХК

Дэлгэрэнгүй мэдээллийг ТрансБанкны дуудлагын төвийн 7716-9999 дугаарт холбогдох болон ТрансБанкны “Шангри-Ла” төв салбар, Хүүхдийн 100-н Наран Их дэлгүүр дэх “Наран” салбарт тус тус хандан лавлана уу.